Дэлхий

Энэ охин бол одоо үеийн Эйнштейн

0

Хорвоо ертөнц дээр бидний мэдэхгүй олон гайхалтай зүйлс байдаг. Тэр дундаа суут ухаантан гэгдэх бидний мэддэг олон эрдэмтэд байдаг. Харин энд Их Британийн Уинчестер хотын 4 настай охин Хайди Хэнкинс орчин цагийн Эйнштейнээр тодроод байна. Дөнгөж хоёрхон настай байхдаа Хейдигийн IQ буюу оюун ухааны түвшин нь 159 байсан нь суут эрдэмтэн Альберт Эйнштейн, Стивен Хоукингтэй адил түвшинд байгааг тогтоосон.

Дашрамд дурьдахад насанд хүрсэн жирийн хүний IQ 100 орчим, маш их авьяаслаг хүнйих 130 л байдаг юм байна. Хайди охины цэцэрлэгийн багш нь охиныг маш ухаантай өөр сургалтанд явах хэрэгтэй гэж ээж, аавд нь зөвлөдөг байж.

Охин хоёр настайгаасаа уншиж сурсан бөгөөд тоо бодож, геометрийн дүрс зурдаг байсан төдийгүй одоо долоон настай хүүхдүүдэд зориулсан номыг уншиж чаддаг гэнэ.

Төрөхөөсөө л эхлээд Хайди Хэнкинс нь “Яагаад, Юу” гэх мэт асуултуудыг тавьж аливаа юмны цаадхийг ухан ойлгох гэж тэмүүлдэг бусдаас онцгoй хүүхэд байсан гэж аав ээж 2 нь ярьжээ.

Ариун геометрийн холограм дүрсээс сонгоод таны хувьд ямар утгатай болохыг нь олж мэдээрэй

Previous article

Хүмүүсийн худлаа гэж боддог аалз яг үнэндээ Австралид байдаг

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн