ДэлхийТехнологи

Хүүхэд тань утсандаа донтчихсон бол үүнийг зохицуулдаг УТАСНЫ ГЭР бүтээгджээ

0

Эцэг эхчүүд хүүхдүүдээ саатуулах гэж элдэв хүүхэлдэйн кино утасаараа үзүүлж сүүлдээ хүүхэд утасгүй бол зүгээр сууж чадахаа больж донтдог.

Харин энэ асуудлыг шийдхийн тулд нэгэн гайхалтай санааг хэрэгжүүлжээ. Энэ бол Гар утсанд донтсон хүүхдүүдэд зориулсан кейс юм. Японы Momo Ltd компани эцэг эхүүдэд хүүхдүүдийнхээ гар утасны хэт хэрэглээг хянах боломжтой болгохын тулд төхөөрөмжөө гаргасан байна.

Отомос нэртэй кейсийг хүүхдийнхээ утсанд эцэг эх нь эргээр хийснээр кейсийг утаснаас тусгай хэрэглэлгүйгээр салгах боломжгүй юм. Дараа нь эцэг эх өөрсдийн утсанд татсан аппликейшнаар дамжуулж хүүхдийнхээ утасны хэрэглээг ажиглаж, хянах боломжтой болно. Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ тогтоосон хязгаараас хэрэглээгээ хэтрүүлвэл утас автоматаар “sleep mode”-д шилжинэ

Эцэг эх нь гар утасгүй байлаа ч хүүхдийн утасны хэрэглээг вебсайтаар дамжуулан хянах боломжтой.

Хэрэв хэрэглээний хязгаараа давсан утсаа хүүхэд алхаж байхдаа хэрэглэж байгааг мэдвэл аппликейшинаар идэвхгүйжүүлж болно гэжээ. Momo Ltd компани хэрэглэгчтэй сарын 500¥-ний хоёр жилийн гэрээ байгуулан худалдаагаа хийнэ. Худалдан авалтыг тэдний сайтаар хийх боломжтой.

Намхан нуруутай бүсгүйчүүдийн баримтлах 9 дүрэм

Previous article

Эдгээр хүмүүсийн зурах чадвар хэрхэн өөрчлөгдсөнийг та хараад итгэхгүйдээ

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн