ДэлхийФото

Амьтны хүрээлэнгийн хогоо шүүрдэж, цонхоо угааж чаддаг САРМАГЧИНГУУД

0

Оросын Удмуртын амьтны хүрээлэнгийн нэлээд хоёр сармагчин тус хүрээлэнгийн ажилтнуудын үйл хөдлөлийг ажигласаар өөрсдөө алчуур, шүүр барьж, цонх, шал угааж, хог шүүрдсэн тухай амьтны хүрээлэнгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

«Яша гэдэг сармагчин аччуурыг усаар норгож байгаад эхлээд шал, дараа нь хана, шил цонхыг чадварлагаар угааж арчжээ. Тэгэхдээ шилийг нулимж байгаад арчсан байна. Түүнийг дагаад Жессика гэдэг сармагчин хог шүүрдэж, хогийн саванд хийсэн» гэж мэдээнд дурдсан байна.

Бусад сармагчинд алчуур, сойз, хувин, шүүр өгөхөд тэдгээрээр тоглож байжээ. Гэхдээ амьтны хүрээлэнгийн ажилтнуудын тусламжтайгаар сармагчингууд тэдгээр хэрэгслийг зориулалтаар нь ашиглахыг оролдож байгаа гэнэ.

 

Өдөрт бэлхүүсээрээ 1см турах ундаа бэлдэх Орос жор

Previous article

Холливуудын оддыг хүүхэлдэйн кинон дүрээр дүрсэлсэн нь

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн