Дэлхий

Түүхийн хуудсанд гарцаагүй бичигдэх өнөө цаг үеийн 10 зүйлс

0

Эртний цаг үе нь Сократийн бүтээлүүд, Александер Македоний их байлдан дагуулалтай холбоотой байдаг. Харин дундад зууны үеийг шулмын ан гэх мэтээр санадаг. Харин 21-р зуунаас хойш төрж буй хойч үе маань хэрхэн биднийг санах бол.

Гэхдээ дараах зүйлсийн түүхэнд бичигдэнэ гэж 100% хэлж чадахгүй ч маш их боломжтой гэж бодож байна.

1. Кино урлаг дахь компьютерийн технологийн хөгжил

Өнөө үед тусгай эффект ашиглахгүйгээр бүтээгдэж буй кино маш цөөхөн болжээ. Тэд бүгд л компьютерийн тусгай эффектийг ашигладаг болж. Үүний хамгийн сүүлийн жишээ бол Alita: Battle Angel киноны гол дүрээс харж болно. Киборг охины нүд ер бусын том харагддаг бөгөөд энэ нь манга дүр юм. Энэ үр дүнд хүрэхийн тулд Роза Салазарын нүүр царайг тусгай зураг авах технологиор буулган авч, компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар нүдийг нь томруулжээ.

2. Алсаас ажиллах, онлайн багш

21-р зуун бол freenlancer(чөлөөт ажилчин)-уудад болон удаан хугацаагаар нэг газар байхыг хүсдэггүй хүмүүст зориулсан алтан үе юм. Олон IT-н мэргэжилтнүүд алсаас ажиллахыг илүүд үздэг болсон бөгөөд блог хөтлөх нь хүртэл жинхэнэ ажил болжээ.

Зарим коллежийн профессорууд хүртэл бусад өөр хотод амьдардаг гадаад оюутнууддаа зориулж онлайнаар лекцээ унших боломжтой байдаг. Лондонгийн Эзэн хааны коллеж үүнийг бүүр цаашлуулаад тэд багш нарыг холаграммаар лекц унших боломжийг судалж байгаа юм.

3. Холограмм бол урлагийн нэг төрөл

Урлаг ч мөн дижитал хэлбэрт шилжиж байна. Музейн тайзан дээр Холографик балетын бүжигчид гарч ирэх үед бид тэдний дижитал хууларыг харах боломжтой.

4. Таблет компьютерийн эрин үе эхэлсэн

2002 онд Билл Гейтс дуу хоолой таних, мэдрэгч дэлгэцтэй таблет компьютерийг анх танилцуулсан.

5. Хүн төрөлхтний түүхийн туршид хуримтлагдсан мэдлэгийг цахимжуулах.

Номын сангаас ном авахын тулд оочирлодог байсан үе өнгөрсөн. Одоо цахим хэлбэрт шилжээгүй ном, зураг, шинжлэх ухааны бүтээл маш цөөхөн болжээ. Хэн ч байсан хүссэн үедээ үзэх боломжтой.

6. Виртуал ба илүү бодит байдал.

Виртуал бодит байдлын төхөөрөмж хэдхэн секундын дотор биднийг өөр хэмжээс рүү аваачна. Жишээлбэл: Бид видео тоглоомж дотор аялж, хүмүүстэй харьцах боломжтой.

Энэ нь VR-технологийг ашиглах цор ганц биш юм. 15 жилийн турш VR-симуляторыг хүүхдийн нөхөн сэргээх ажилд идэвхтэй ашиглаж ирсэн. Энэхүү виртуал бодит байдлын машиныг тархины саа болон бусад мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдэд туслах зорилгоор ашигладаг. Энэ нь тэдэнд тодорхой үйлдлийг сурахад тусалдаг бөгөөд тэд бодит амьдрал дээр бүтэлгүйтэхээс айхаа больдог.

7. Сансарт аялах

2018 оны 11 сарын 5нд дэлхийгээс маш хол тасарсан буюу нарны аймгаас гаран сүүн замаар нисэж яваа юм. Энэ нь 1977 оны зун эхэлсэн ба одоо дэлхийгээс 18 тэрбум км зайд байгаа.

8. Өөрийн биед сэтгэл хангалуун бус байх байдлаас эерэг байдалд шилжих.

Эмэгтэйчүүд өөрийн бие махбодоосоо ичихээ больж, plus-size моделууд загварын сэтгүүлийн нүүрийг чимэх болжээ.

9. Амьд харилцааны оронд Сошиал медиа

2004 онд нэгэн Америк оюутан буюу Марк Зукерберг өрөөний хамтрагчтайгаа хамт Фэйсбүүкийг үүсгэн байгуулжээ. Одоо үед сошиал медиа дээр та хүмүүст өөрийнхөө тухай бүх зүйлийг хэлэх, шинэ найзтай болох, мэдээ унших, мөнгө олох, зар сурталчилгаа байрлуулах гэх мэт маш олон боломжтой болж байна. Тиймээс ч эрдэмтэд хүн төрөлхтнийг амьд харилцааны ач холбогдлыг мартаж байна гэж үздэг. Бид ухаалаг утас, компьютер дээр урьд өмнөхөөсөө илүү их цаг зарцуулдаг болсон байна.

10. Шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг технологи бодит амьдрал дээр

trendy.mn™

Ярилцлагандаа бүтэлгүйтсэнээс болж түрийвчийг нь ХУЛГАЙЛААД баригдсан залуу

Previous article

Өнөөг хүртэл танд хэрэг болно гэж бодоогүй 8 бүтээгдэхүүн.

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн