ДэлхийФото

Ярилцлагандаа бүтэлгүйтсэнээс болж түрийвчийг нь ХУЛГАЙЛААД баригдсан залуу

0

Японы Ёкохама мужид нэгэн эр ажлын ярилцлаганд орох гэж ирээд гарахдаа захирлынх нь түрүүвчийг хулгайлсан хэрэг гарчээ. Энэ жил 24 настай Шого Такеда хэмээх эр ажлын ярилцлаганд ороод гарахдаа захирлынх нь ширээн дээр тавьсан 50.000 иентэй түрүүвчийг нь авсан байна.

Тэрбээр цагдаад баригдсан даруйдаа “Би тэр ажилд орохыг хүссэн ч чадаагүй. Тиймээс надад мөнгө хэрэгтэй байлаа” гэж хийсэн үйлдлээ тайлбарлажээ.

Түүнээс ажлын ярилцлага авсан хохирогч захирал түрүүвч нь алга болсныг мэдээд шууд цагдаа дууджээ. Түүнд сэжиглэх ганц хүн байсан нь Такеда юм. Учир нь тэр өрөөнд ажлын ярилцлаганд орсон залуу, ажил олгогч хоёроос өөр хүн байгаагүй юм. Такеда ажлын ярилцлаганд орох үеэр дэлгэрэнгүй мэдээллээ өгсөн тул цагдаагийнхан гэрийнх нь хаягаар түүнийг баривчилжээ.

Наран улсад хулгайн гэмт хэрэг гарах нь тун цөөн. Ял шийтгэл нь ч өндөр байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн метроны буудлын ойролцоо ямар нэг зүйлээ гээсэн бол алдсан зүйлийг найдвартай хадгалдаг газар хүртэл ажиллаж байдаг юм.

Дэлхийн хамгийн АЙМШИГТАЙ гэгдэх манеканы түүх

Previous article

Түүхийн хуудсанд гарцаагүй бичигдэх өнөө цаг үеийн 10 зүйлс

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.