ДэлхийЛайфстайлФото

Гаж зүйлсд хамгийн их мөнгө зарцуулсан хүмүүс

0

1. Дэлхийн хамгийн үнэтэй номоор Леонардо Да Винчийн “Лестерийн хууль” ном шалгарчээ. Маалингаар зассан үнэт цаасан дээр гялгар үсгээр бичсэн уг номыг Билл Гейтс 24 сая ам.доллараар худалдан авсан аж.

2. Харин дэлхийн хамгийн үнэтэй зураг болох Питер Пауль Рубенсийн “Хүүхдүүдийг зодож байгаа нь” бүтээл 2002 онд 73.5 сая еврогоор худалдагджээ.

3. Үүнээс хэд дахин үнэтэй зүйл нь Женнифер Лопесийн бие гэнэ. Тэрбээр өөрийн үлгэрийн мэт галбираа нэг тэрбум еврогоор даатгуулсан байна.

4. Энэ гаж бишшүү. “Титаник” кино Холливүүд дундаа “хамгийн” гэх олон тодотголтой бүтээл юм. Түүний нэг нь өндөр зардлаар бүтээгдсэн буюу 200 сая гаруй ам.доллараар хийгдсэн аж.

5. Мөн дэлгэцийн хамгийн үнэтэй рекламыг “Пепси” компани өөрийн бүтээгдэхүүндээ зориулжээ. Поп дуучин Бритни Спирс тоглосон уг реклам 90 секундэд 7.53 сая доллар авч оджээ.

6. Харин хамгийн тэнэг гэмээр нэг үйлдэлд “Green-light Capital” пүүсийн тэргүүн Дэвид Айнхорн 250 мянга гаруй ам.доллар зарцуулжээ. Тэрбээр уг мөнгөөр өөрийн шүтээн, тэрбумтан Уоррен Баффеттай зоог барих эрхийг дуудлага худалдаанаас худалдан авсан байна.

Өнгөрсөн ба Одоо: Цаг хугацаа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах 10 зураг

Previous article

Тараг эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.