ЗагварЗөвлөгөөЛайфстайл

Бүсгүйчүүдиийн хөлийг хамгийн ихээр БАЛЛАДАГ 8 гутал

0

Заримдаа ч бид загвар, моод гэж гүйсээр хамгийн чухал зүйл болох тав тух, эрүүл мэндээ орхигдуулах талтай байдаг. Эвгүй гутал өмсөх нь ч үүнд бас хамаарна. Гэвч бид гоо сайхан, стиль гэдгийг хөлийн эрүүл мэндээсээ тэргүүнд тавьчихдаг шүү дээ. Тэгвэл та бүхэнд огт өмсөх хэрэггүй 8 төрлийн гутлыг танилцуулж байна.

1. Маш өндөр өсгийтэй гутал

Улаан хивсэн дээгүүр өндөр өсгийттэй толгой дээгүүр алхаж яваа алдартнуудыг хараад л үнэхээр дур булаам юм аа гэж гайхан магтдаг шүү дээ. Гэтэл ийм гутал өмсөх нь хөлийн уланд асуудал үүсгэж, хөл шархлах, цэврүү үсрэх, тэр ч бүү хэл тавхайн үений холбоос сунах зэрэг олон асуудал үүсгэдэг байна.

2. Нарийхан өсгийтэй туфль

Хэт нарийхан өсгийтэй гутал гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь найдвар тулгуур үгүй.

3. Намхан ултай шаахай

Хэтэрхий хатуу, хавтгай ултай шаахай тавхайн чөлөөтэй байдлыг алдагдуулж, өвдөг, нуруунд асуудал үүсгэж, нумны хэв алдагдуулдаг. Тиймээс ортопедик ултай гутал өмсөөрэй.

4. Углааш

Углааш нь улны хонхорхойд ч мөн л адил сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна хэтэрхий задгай учраас бараг хамгаалдаггүй. Санамсаргүй хөлөө шалбалах, зүсэх, дээр нь юм унагах гээд эрсдэлээс зайлсхийх аргагүй.

5. Өндөр индүүн ултай гутал

Платформ буюу индүүн ултай гутал ихэвчлэн хатуу улавчтай учраас улны төрөлхийн нугаларах чадварыг зогсоож, эмзэг хэсгүүдэд нэмэлт даралт үүсгэдэг.

6. Нарийн хоншоортой гутал

Ийм гутал хөлийн бүх хурууг хамтад нь шахдаг тул яс, мэдрэлийн үрэвсэл, хурууны хэлбэр алдагдах зэрэг эрсдэлд оруулдаг.

7. Таараагүй хэмжээтэй гутал

Ийм гутлаас болж хөлийн эвэр бий болох буюу хөл хөөдөг. Үүнээс гадна таны хөлийн улны хэлбэрийг ч алдагдуулж мэднэ.

8. Зузаан ултай пүүз

Пүүз нь ахмад настнуудад, эсвэл тэнцвэр, булчингийн асуудалтай хүмүүс зохимжгүй.

Өглөө бүр нэг халбагыг уугаад гэдсэнд ХУРИМТЛАГДСАН өтгөнөө гадагшлуулаарай

Previous article

Бусдын хөдөөлүүлэг дээр уйлаад $28000 олж болно

Next article

You may also like

More in Загвар

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.