ДэлхийФото

Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй Монгол морины баатарлаг түүх

0

Энэ бол Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй монгол морины түүх юм. Баатарлаг хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй.

– АНУ-н армийн жинхэнэ албан хаагч Ахлах түрүүч цолтой (хамгийн сүүлд 1959 онд АНУ-н Тэнгисийн цэргийн командлагчаас ахлах түрүүч цолыг нь гардуулж өгсөн бөгөөд ёслолын буудлага хийн, 1700 цэргийн парад болсон)

– АНУ болон Солонгос улсаас байлдаанд онцгой гавъяа байгуулсан болон амь үрэгдсэн цэргийн албан хаагчдад өгдөг байлдааны гавъяаны одон медал арав гаруйг хүртсэн.

Ахлах түрүүч Реклэсийн түүхийг өгүүлсэн гурван ч ном бичигдсэн бөгөөд бестселлер болж байжээ. Мөн түүнд зориулж АНУ-н тэнгисийн цэргийн музейн гадаа хөшөөг нь босгосон бөгөөд ахиад нэг хөшөөг түүний амьдарч байсан газарт босгох юм байна.

Ахлах түрүүч Реклэс өдөрт 5 тонн байлдааны зэр зэвсэг болон бусад хангамжийг цэргийн баазаас галын шугам руу машин явах боломжгүй эгц өндөр, цас мөстэй, хальтаргаатай зам, минжүүлсэн талбайгаар дайсны гал болон бөмбөгдөлтийн дундуур 56 км замыг туулан аваачиж өгдөг бөгөөд буцахдаа шархадсан цэргийг бааз руу аваачдаг байжээ.

– Хамгийн сонирхолтой нь Ахлах түрүүч Реклэс үүргээ гүйцэтгэхдээ хэнээр ч хөтлүүлэхгүй ганцаараа явдаг бөгөөд өөрийнхөө цэргийн хороог шилжин нүүсэн байсан ч олдог байжээ Мөн бааз дээрээ байхдаа аюулын дохио дуугарангуут нуувч руугаа мөлхөөд орчдог байсан гэнэ. Нэг өдөр маш ширүүн тулаан болж Ахлах түрүүч Реклэс бөмбөгдөлтөнд өртөн нүд болон хавиргандаа шархадсан ч үүргээ биелүүлсээр байж.Тухайн үед АНУ-н тэнгисийн цэрэг тийм хүчтэй бөмбөгдөлтөнд өртөж үзээгүй байсан гэдэг.

– Шоколад өндөг юу ч хамаагүй иддэг бөгөөд кола уух дуртай байсан бөгөөд Реклэсд өдөрт хоёр лаазаас илүү кола уулгахыг эмч нь хориглож байсан. Өглөө кофе ууна, хааяа цэргийн нөхөдтэйгээ пиво уух дуртай. Реклэсийг морьдын байранд байлгадаггүй байсан бөгөөд цэргүүдтэй хамт тэдний нэгэн адил амьдардаг байжээ.

– Нэг удаа цэргүүд цуглан пиво ууж байтал Реклэс нэг цэргийн араас хүзүүг нь хазхад нөгөө цэрэг уурлан энэ одой морийг гаргаж хаяаач гэж хашгирчээ. Гэтэл дэслэгч Лойу өнөөх цэрэг рүү дэлбэртлээ уурлан “1-рт Реклэс чиний хэзээ ч хийж чадахгүйг гүйцэтгэж АНУ-н Тэнгисийн цэрэгт гавъяа байгуулсан юм. 2-рт Реклэс чамаас том цолтой тиймээс хэрвээ дахиж ийм үйлдэл гаргавал чамайг цэргийн хээрийн шүүхээр оруулна шүү” гэжээ.

– Мөн цэргүүд байлдааны үед Реклэсд өөрсдийнхөө сум нэвтэрдэггүй хантаазыг тайлан нөмрүүлдэг байсан нь хамт алба хаагчид нь түүнд хэрхэн ханддаг байсныг харуулна. Ахлах түрүүч Реклэсийг өнгөрөхөд АНУ -н цэргийн албан хаагчийн ёсоор хүндэтгэн оршуулжээ.

Эх нутагтаа эргэн ирж чадаагүй ч түүнийг Монгол морь гэдгийг хүн бүхэн мэддэг байсан гэдэг. Тэр бол АНУ-ийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн ГАЙХАЛТАЙ Монгол морь байсан юм.

1990 оны Монголын ардчилсан шинэчлэлтийн үеийн түүхэн зургаас

Previous article

Далайн гүн дэхь аймшигт МАНГАСУУД

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.