ДэлхийФото

Далайн гүн дэхь аймшигт МАНГАСУУД

0

ОХУ-ын Мурманск хотод амьдарч, ажилладаг загасчин Роман Федорцов ажиллаж байх явцдаа далайн гүнээс илрүүлсэн хачирхалтай амьтадын талаар өөрийн твиттертээ тавьсан нь олныг шуугиулж байна.

Энэ бол зөвхөн ил гарч, бидэнд үзэгдсэн өчүүхэн хэсэг төдийгүй далайн гүн дэх бүх нууцын 90 хувь нь одоог хэр нь тайлагдаагүй байгаа гэдгийн баталгаа. Ингээд эдгээр хачирхалтай мангасуудтай танилцаарай.

1. Хуй загас. Үлэмж том нүдтэй бөгөөд шүднүүд нь том чинжаалыг санагдуулам байгаа биз.

2. Чимареа буюу сүнсэн акул нэртэй загас. Энэ оны хамгийн зүс муутай амьтнаар тодорсон юм.

3. Гэрлэн загас. Энэ загасны түрс нь гэрэлтдэг бөгөөд байнгын гэрэлтэй явдаг аж.

4. Далайн гүний аймшигт акул.

5. Од загас ихэнхдээ таван гартай байдаг ч энэ амьтан 9 гартай, өнгөний хувьд ч содон гэнэ.

6. Далайн гүний ихэнх амьтад тас харанхуйд амьдардаг учраас сохор байдаг. Тэдний үнэрлэх мэдрэмж гайхалтай хөгжсөн тул үүнийхээ тусламжаар хоолоо олж иддэг байна. Энэ загас тэдний нэг болов уу гэж оросууд таамаглажээ.

Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй Монгол морины баатарлаг түүх

Previous article

Ходоод гэдсийг цэвэрлэх Хүрэн манжингийн шүүс

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.