ДэлхийФото

Манай гариг дээр амьдардаг ер бусын амьтад

0

Дэлхий дээр амьдардаг хамгийн сонирхолтой ер бусын амьтадыг танилцуулая.

Окапи 

хэд хэдэн зүйлийн онцлогийг тусгасан амьтан юм. Хараад яг тийм амьтан гэж хэлэхэд хэцүү. Эрээн тахь шиг судал, богиновтор анаашийнх шиг хүзүү толгойтой. Хэл нь маш урт бөгөөд чихээ элбэгхэн долоочихдог. Түүнийг Ардчилсан Конго улсад харж болно.

Бөхөн 

зээр шиг биетэй, зааных шиг хушуутай байдаг. Маш их ховордож буй амьтан. Монгол, Казакстан, Орос, Туркменистан, Үзбекстаны нутгаар байдаг.

Нарвал 

сээр нуруутаны аймаг, сүүн тэжээлтэн, халим хэлбэртэн гэж явдаг. Дунд зэргийн хэмжээтэй шүдэт халим гэгддэг. Арктик, Грийнлэнд, Канад, Орос орчмын сэрүүвтэр бүс нутгийн тэнгисийн усанд амьдардаг. Эрэгчин нарвал нь хэмжээний хувьд урт, шулуун, мушгиа хэлбэрийн урт ясан соёотой байдаг. Анх 1758 онд Карл Линней гэдэг эрдэмтэн өөрийн бүтээлдээ нарвалыг ангилж байжээ. Дунджаар 50 жил амьдардаг, хурдан шаламгай хөдөлгөөнтэй нэгэн өвөрмөц амьтан ажээ.

Үсэрхэг алаг зараа 

Энэ өхөөрдөм амьтан нь аварга амьтан харах үедээ жиргэж буй авиа гаргадаг цор ганц хөхтөн амьтан юм.

Диваажингийн шувуу 

Колумб, Болив, Бразил, Франц зэрэг улсуудад байдаг.

Молох 

Австралийн “өргөс чөтгөр” хэмээн нэрийддэг уг амьтан нь хатгууртай бөгөөд энэхүү хатгуур нь зэрлэг амьтдын довтолгооноос хамгаалдаг байна.

Соёот буга 

Харахад хурц дүр төрхтэй боловч хамгийн аймхай амьтдын нэг.

Glaucus atlanticus буюу хөх луу хэмээх далайн нялцгай биет

Энэ амьтан нь далайн нялцгай биетээр хооллон амьдардаг бөгөөд бие дотроо агаар хуримтлуулж хөвж явдаг байна.

Халзан уакари 

Энэ зүйлийн сармагчин нь дэлхийн хамгийн ховор төрөлд тооцогддог бөгөөд ямар ч үсгүй улаан нүүртэй амьтан юм. Тэд хүнээс хол хязгаарлагдмал орчинд амьдардаг байна.

Өдөржин дэлгэц ширтдэг нүдийг ХАЙРЛАХ зөвлөгөө

Previous article

Охидын анхны хайртай залуу, анхны баатар түүний аав нь байдаг

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.