Зөвлөгөө

Савны хийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

0

Өндгөвчний үрэвсэл, кесар хагалгаа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах зэргээс үүдэн алхах, сууж босох, бэлгийн харилцаанд орох үед ү.трээнээс тань унгаж байгаа мэт хий гарахыг “савны хий” гэдэг. Хүнд өвчин биш ч, хайхрахгүй орхивол бусад эрхтэнд нөлөөлж бөөрний хий, зүрхний хий гэх мэт хүндрэлүүдийг үүсгэдэг байна.

Яагаад савны хий үүсдэг вэ?

Төрсний дараах хий: Төрсний дараа савыг агшаах, хийг гаргахын тулд хэвлий дээр хүйтэн жин тавьдаг. Гэвч хэт удаан хугацаагаар жин тавих нь эсрэг үр дагавыг авчрах эрсдэлтэй.  Мөн төрсөн эмэгтэй чих, толгой тархиа боолгүй гадуур явах, бөгсөн биеэрээ даарах зэргээр гам алдсанаас үүсдэг гэнэ.

Доороосоо даарах нь олон өвчний үндэс болдог

Доороосоо даарах: Охид бүсгүйчүүд маань хүйтэн, чийгтэй газар удаан суух, нуруугаараа хэвтэх зэрэг нь бөөр болон нурууг өвчлүүлээд зогсохгүй, савны хий үүсэх шалтгаан болдог. Үүнээс гадна нуруугаа ил гаргасан цамцыг өмсөх нь, хий үүсэхэд нөлөөлдөг. Нэгэнт савны хийтэй болсон эмэгтэйчүүдийн цеститээр өвчлөх магадлал ч мөн жирийн эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй их юм. Хөдөлгөөнөөс үүдсэн: Саваа доргиох, унаж бэртсэний дараагаар хий үүсэж болдог.

Хооллолтондоо анхаараарай

Хоол, хүнс: Амттанд дурлагсад, энэ өвчинд нэрвэгдэх аюул бас бий. Шоколадтай торт, том савтай зайрмаг зэргийг ихээр хэрэглэх нь савны хийтэй болгоод зогсоохгүй, зүрхэнд өндөр ачаалал өгдөг байна. Мөн уух зүйлсээ хэт хүйтэн биш өрөөний температуртайг сонгон хэрэглэж заншаарай.

Савны хийтэй хүмүүс эмчид хандах шаардлагатай юу?

Сарын тэмдэг: Энэ үед ирж байгаа үед эмэгтэй хүн ялангуяа залуу охид, бүсгүйчүүд хүйтэн усанд орохгүй, даарахгүй, амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоо хэрэглэн гам барих хэрэгтэй. Ингээгүйгээс болж хий үүссэн тохиолдол түгээмэл гардаг.
Хэрэв та өөрийгөө савандаа хийтэй болсон байж магадгүй гэж бодвол доорх шинж тэмдгүүдийг ажиглаарай:

Сав байрлах хэсгээр байнга дүүрэн, хөөсөн мэдрэмж төрөх

Сарын тэмдэгний цус жижиг бөмбөлөгтэй, бараан өнгөтэй байх

Биений юм хугацаандаа ирэхгүй саатах, ирэхээ болих

Ялгардаг цагаан салс жижиг хийн бөмбөлөгтэй болох

Хүйсний доод хэсгээр төвийж харагдах, хүйтэн оргих

Савны хийг тоохгүй орхиж хэрхэвч болохгүй. Хэрэв танд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч, өөрт таагүй мэдрэгдэж байгаа бол мэргэжлийн эмчид хандан яаралтай мэдээлэл, зөвлөгөө аваарай. Савны хийг гэрийн аргаар дур мэдэн эмчлэх гэж оролдох хэрэггүй. Цэгэн бариа, иог зэрэг аргыг зөвхөн эмчид хандсаныхаа дараа нарийн заавраар хийхийг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.

Та тус дасгалыг хийгээд, савны хийгээ гадагшлуулаарай!

Эх сурвалж: Ugluu.mn

Хий дарах ардын уламжлалт аргууд

Previous article

Танд эдгээр 5 буруу зуршил байгаа бол хэзээ ч баяжихгүй

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.