Дэлхий

Солонгост 35 настай монгол хүнээс коронавирус илэрсэн гэжээ

0

БНСУ-ын Намъянжу хотод оршин суугч 35 настай монгол залуугаас коронавирус илэрсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Намъянжу хотын захиргаанаас түүнийг хоёрдугаар сарын 20-нд Монголоос ирсэн бөгөөд бие нь сайнгүй байсан тул гадуур гараагүй хэмээн мэдээлжээ. Түүнтэй хамт амьдардаг болон ойр тойрны зургаан хүнээс шинжилгээ авахад хариу сөрөг гарсан ч тусгаарласан хэвээр байгаа аж.  Мөн түүнтэй харилцаа тогтоосон хүмүүсийг эрэн хайж байна.

Энэ нь тус хотод бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болсон бөгөөд түүнийг Сөүлийн Үндэсний их сургуулийн Бундан эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

Одоогийн байдлаар: Коронавирусийн халдвар дэлхийн 36 оронд бүртгэгдээд байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хоёрдугаар сарын 25-ны мэдээгээр 80036 хүн коронавирусийн халдвар авч, 2699 хүн нас барж, 27444 хүн эмчлэгджээ.

Эх сурвалж: news.naver.com

Хүнд муу зүйл хийсэн нь хүүгээ хөнөөх болсон үйл явдал

Previous article

Хүн төрөлхтөний хийж байсан хамгийн жихүүцэл хүрмээр зургууд +17

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.