ЗөвлөгөөЭрүүл Мэнд

Касторын тосыг хэрэглээд гоо сайханы асуудал даа баяртай гэж хэлээрэй

0

Касторын тос нь Клеопатрагийн гоо сайхны эмчилгээний нэг байжээ. Египетчүүд касторын үрийг байгалийн гаралтай эм, гоо сайхны бүтээгдэхүүн гэж үзэн МЭӨ 1552 оноос шүтэн хэрэглэдэг байжээ. Хэрэв та химийн гаралтай бүтээгдэхүүнээс зайсхийдэг болон түгээмэл тохиолддог гоо сайхны асуудлыг эмчлэхийг хүсч байвал өдөр тутамдаа касторын тосыг ашиглаарай.

Энэхүү нийтлэл дээр касторын тос ашиглаж хэрхэн өдөр тутамд тохиолддог гоо сайхны асуудлыг шийдэх талаар үзүүлжээ.

1. Батга болон батганы дараах сорви

Хэт их тослог арьс нь батга үүсгэдэг. Гэсэн хэдий ч ихэнх зарагддаг гоо сайхны бүтээгдэхүүн нь бидний арьсыг хуурайшуулдаг бөгөөд үүний үр дүнд өөрийгөө чийгшүүлэхийн тулд илүү их тос ялгаруулдаг. Тиймээс батга гардаг. Нөгөөтэйгүүр касторын тос нь арьсны өөрийн чийглэгийг сэргээхэд тусалдаг өөх тосны хүчил агуулдаг. Касторын тосыг унтах үедээ нүүрэн дээрээ дугуй хөдөлгөөнөөр зөөлөн түрхээд өглөөө бүлээн усаар зайлаарай.

2. Сорви болон наранд түлэгдэх

Касторын тос нь гэмтсэн арьсны эсийг гадагшлуулахад тусалдаг бөгөөд үүнийг түлэгдэлт, сорви, тэр ч байтугай язралтын тэмдэгт ашиглаж болно. Энэ нь нянгийн эсрэг шинж чанартай бөгөөд цусны урсгалыг сайжруулдаг. Үүнийг олон тооны нарны тосонд ашигладаг. Учир нь энэ 6 орчим SPF агуулдаг.

3. Үс гэмтэх болон үс уналт

Энэ нь бдиний үсийг гаднаас нь тэжээж, үсний уян хатан чанарыг нэмэгдүүлж, үс гэмтэлтийг бууруулдаг. Мөн үүнээс гадна бидний үсний угийг илүү хүчтэй болгож, рикинолийн хүчил хэмээх нэгдлээр дамжуулж үс унахаас сэргийлдэг. Мөн үс хагталтыг бууруулдаг. Долоо хоногт хэд хэдэн удаа касторын тосоор хуйхандаа зөөлөн массаж хийгээрэй.

4. Үрчлээ

Хэсэг газар дээр хэдэн дусал касторын тос түрхэнэ. Энэ нь арьсны хөгшрөлтийг удаашруулдаг коллагеныг илүү үйлдвэрлэхэд тусалдаг. Мөн өөх тосны хүчил агуулдаг тул тухайн газрыг чийгшүүлж, зөөлөн байлгадаг.

5. Хатсан уруул

Уруулыг сэргээж,эдгээх зорилгоор касторын тосыг ашиглаж болно. Үүнийг бага зэрэг уруул дээрээ түрхээрэй. E витамин, эрдэс бодис, өөх тосны хүчил зэрэг маш их тэжээллэг орц найрлагатай тул уруулыг хурдан эдгээх, чийгийн тэнцвэрийг хадгалахад тусална.

6. Хуурай арьс, хагарсан өсгий, эвэршилт

Энэ нь чийгшүүлэгчийн шинж чанартай тул хуурай арьсыг тэжээж, чийгшлийг сэргээдэг. Хагарсан өсгий, эвэршилтыг эмчилэхэд туслах болно. Хэдэн халбага касторын тосыг бүлээн устай хольж хагарч гэмтсэн хэсэгтээ түрхэнэ.

7. Хумсны угны арьс болон эмзэг хумс

Касторын тос нь бактерийн болон мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай тул гэмтсэн хумс, кутикул(хумсны угны арьс)-ын эсрэг гайхалтай эмчилгээ болдог. Гадуур касторын тос агуулсан олон бүтээгдэхүүн байдаг. Та хэдхэн дуслыг бүлээн усаар шингэлж хумс дээрээ түрхэж долоо хоногт хэд хэдэн удаа давтана.

8. Хуурай, хагарсан гар

Касторын тос нь байгалийн чийгшүүлэгч тос бөгөөд хуурай хагарсан гар болон экземийн эсрэг хамгийн сайн эм болдог. Энэ нь бидний арьсны эхний давхаргыг усгүй болохоос сэргийлдэг рикинолины хүчил агуулдаг. Мөн та үүнийг бүйлс эсвэл кокосны тос гэх мэт бусад тосуудтай хослуулан гар, нүүрэндээ чийгшүүлэгч болгон ашиглаарай.

9. Сормуус

Судалгаанаас үзэхэд касторын тос нь үс болон сормуусны ургалтад эерэг нөлөө үзүүлдэг.

10. Үсний ургалт

Та хуйхандаа уг тосыг түрхэж, ердийнх шигээ шампунаар угааж болно. Рикинолийн хүчил, омега-6 тосны хүчил агуулдаг тул таны цусны эргэлтийг сайжруулж үсний ургалтыг сайжруулдаг.

Эх сурвалж: Brightside.me

trendy.mn™

Шинэхэн өргөст хэмхний салат хийх жорууд

Previous article

Бидний хэзээ ч өмсөх үзэхийг хүсэхгүй аймшигтай загвартай хувцас

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.