Зөвлөгөө

Гэрийн аргаар агаарын чанарыг мэдэх туршилт

0

Агаарт хэр их PM нарийн ширхэглэгт тоосонцор байгааг гэрийн аргаар хэрхэн туршиж болох вэ Гарын доорх материалаар дотоод орчны (гадаа ч байж болно) агаарын чанарыг мэдэх туршилт тольлуулъя.

Хэрэгтэй материал:

Цагаан хатуу цаас (хэдэн байршилд туршиж үзэхээс хамаараад цаасаа бэлдээрэй)

Бал эсвэл хар маркер

Вазелин

Уяа

Гэрийн аргаар агаарын чанарыг мэдэх туршилт

Томруулдаг шил (шаардлагагүй байж болно)

Туршилт хийх процедур:

Цаасны голд нэг том дугуй дүрс зурна

Тухайн дүрс дотроо вазелин түрхэнэ

Цаасны дээд буланд нүх гарган уяагаа оруулна

Энэхүү цаасаа агаарын чанарыг шалгах хэсэгтээ байршуулна. Цонхноос уях эсвэл хүний гар хүрэхгүй бол цонхны тавцан дээрээ байршуулж болно. Ингээд энэхүү цаасаа 4-7 хоног байршуулаарай

Дээрх хугацаа өнгөрсний дараа цаасаа аван дугуй доторх вазелинд наалдсан хар ширхэгүүдийг тоолно. Харагдахгүй жижиг ширхэглэгт байвал томруулдаг шил ашиглаарай. Тоосонцорууд нь өнгөтэй өнгөгүй, хар, цагаан янз бүрийн хэлбэр дүрс өнгөтэй байж болно.

Элсний ширхэгтэй адил хэмжээтэй тоосонцорууд нь ихэвчлэн PM10 байх ба нүдэнд харагдахуйц байна. Ихэвчлэн тоос, цэцгийн тоос, хөгц зэрэг байх боловч шаталтаас үүссэн тоосонцор бас байж болно. Харин PM10-г 5 дахин жижгэрүүлсэн ширхэглэгт тоосонцорууд нь PM2.5 байна. Автомашин утаа, хог хаягдал, нүүрсний гээд бүх төрлийн шаталтаас үүсэх уг тоосонцор хүний нүдэнд харагдахгүй агаарт дэгдэж байдаг. Эдгээр тоосонцорууд агаарт удаан хугацаанд оршин тогтнож хол нүүдэллэдэг ба хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг байна.

Эдгээр тоосонцоруудаас өөр төрлийн тоосонцор, металууд вазелин дээр наалдан үлдэх бүрэн боломжтой. Та цаасны вазелинтай хэсэг хэр их хар болсноос хамааран өрөөнд орж ирж буй тооцонцоруудыг харж болох нь ээ. Туршилтыг гэртээ, албан өрөөндөө хийгээд дотоод орчныхоо агаарыг сайжруулах арга хэмжээг аваарай.

Мэдээллийг бэлтгэсэн: Trendy.mn™

Байгалийн антиоксидант цагаан гааны ид шид

Previous article

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн Мэтью Рикарын нууц

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.