ЗагварЗөвлөгөөЛайфстайл

Бүсгүйчүүд дараах 9 байрлалаар цүнхээ үүрснээр нуруу чинь чилж өвдөхгүй

0

Цүнхийг зүгээр л нэг таны хэрэглээ гэж боддог бол үгүй. Хүний биеийн хүч, галбирт нөлөөлдөг. Тиймээс таны биед нөлөө үзүүлэхгүй цүнхийг сонгож, зөв байрлалаар үүрэх нь чухал юм.

1. Нэг мөртэй цүнх үүрэхдээ биетэйгээ ойрхон байрлалаар үүрэх

Биетэйгээ наалдсан цүнх үүрэхэд жин нь таны нуруунд жигд, тэнцүү хувиарлагдах бөгөөд илүү эргономик байх болно. Хэрвээ нэг мөртэй цүнх үүрэхээр бол диагналдаж үүрэх нь зөв. Мөн удаан үүрэх тохиолдолд үе үе байрыг нь солихыг зөвлөж байна.

2. Хүнд цүнх үүрдэг бол бугуйндаа үүрүүлж болохгүй

Гар цүнхээ бугуйгаараа үүрэхээс аль болох зайлсхийгээрэй. Нуруу, мөрөөрүүрдэг цүнхийг аль болох сонгохыг илүүд үзэх хэрэгтэй. Зөвхөн гараар үүрдэг цүнх нь тохой, мөр, бугуй, хүзүүний үенд нөлөөлөх эрсдэлтэй. Зайлшгүй үүрэхээр болсон тохиолдолд шаардлагүй зүйлсээ үлдээж хөнгөхөн байлгахыг хичээгээрэй.

3. Цүнхний жинг байнга анхаарах

Мэдээж аль болох бага жинд анхаарлаа хандуулах нь чухал. Цүнхний жин нь биеийн жингийн 10% -иас ихгүй хэмжээтэй байх ёстой.

4. Гинжтэй мөрөвчнөөс татгалзах

Хэдийгээр гинж нь цүнхийг илүү загварлаг харагдуулдаг боловч энэ нь таны биед тийм ч тохирох сонголт биш юм. Жингийн хувьд ч тэр, тухын хувь ч тэр танд сайхан мэдрэмж төрүүлэхгүй нь лавтай.

5. Сайн шалгаж худалдан авалт хийх

Заримдаа юмс харагдаж байгаа шийгээ байдаггүй. Цүнхийг худалдаж авахаасаа өмнө сайн өмсөж, шалгаж үзэх нь чухал юм. Үүрч үзээд тухтай санагдаж байгаа эсэх, цүнхний хүнд нь танд хэр тохирч байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Хэдий загвар нь сайхан ч дээрх шалгуурын эсрэг байвал сонгоод хэрэггүй л гэж зөвлөх байна.

6. Жижиг хэмжээтэйг илүүд үзэх

Аль болох жижиг загваруудыг сонгоорой. Нэгдүгээрт тэд материал багатай тул илүү хөнгөн байдаг. Хоёрдугаарт хүн хэмжээнийхээ хэрээр олон хэрэггүй зүйлс хийдэг тул хэмжээг багасгаад үүнийг шийдэж болно.

7. Зөв зохион байгуулалттай цүнхийг сонгох

Цүнхний хэлбэр, бат бөх байдал, дотоод тасалгааны хувиарлалт зөв бол үүнийг сонгоход буруудах зүйл байхгүй.

8. Том оосортой цүнх

Цүнхийг сонгохдоо оосорийг чухалчилах нь маш зөв. Хэт нарийхан бол арьсыг гэмтээж болзошгүй. Тэрнээс гадна удаан үүрэхэд тийм ч тухтай санагдахгүй л боловуу..

Судалгаагаар хурдан алхдаг хүмүүс ихэвчлэн аз жаргалгүй байдаг

Previous article

Бүх хүний ойлгож чадах амьдралын 10 тэгшитгэл

Next article

You may also like

More in Загвар

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.