ЗөвлөгөөХоол

Улаан лооль нь сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлдэг

0

Помидор буюу улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо.

Кали – ихээр агуулсан байдаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай мөн илүүдэл ус хаванг биеэс гадагшлуулна.

Магни– биеийн дархлаа сайжруулахад тустай

Цинк – шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай

Кальци – ясыг бэхжүүлэгч

Фосфор – бодисын солилцоонд оролцож оюун ухааныг сайжруулах амин дэмээр баялаг.

Мөн улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг. Гэхдээ улаан лоолинд агуулагддаг хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлдэг. Ликопин нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлөөс сэргийлэх үйлчлэлтэй.

Улаан лоолийг тослог ихтэй цөцгийн тос, ургамлын тостой хольж идэхэд тохиромжтой. Учир нь ликопин нь тосыг хайлуулах үйлчлэлтэй. Гэхдээ ликопин нь бүх сортын помидорт бус зөвхөн улаан өнгөтэй сортод л баялаг агуулагддаг байна. Улаан лооль нь зөвхөн бие организм төдийгүй сэтгэл санааг ч эмчилнэ. Учир нь “аз жаргалын” даавар хэмээгч серотонин бий болоход нөлөөлж, үүний дүнд сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.

Эх сурвалж: Zuv.mn

Зөгийн балтай ус өлөн дээрээ уух нь маш их ач тустай

Previous article

Хуян нь хөөрдөг хүмүүст өгөх чухал зөвлөгөө

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.