Дэлхий

Исландын мөсөн гол хайлж байна

0

Шотланд болон Исландын хамтарсан баг 1980 онд авсан мөсөн голын зургийг өнөөгийнхтэйн харьцуулан нийтэлжээ. Уг зураг дээрээс мөсөн голын бүрхүүл 30-хан жилийн дотор асар хурдтай хайлсан байгааг олж харж болох юм.

Исланд нь Атлантын далайн хойд хэсэгт, хойд туйлын бүслүүрийн өмнөхөн талд орших парламентын бүгд найрамдах засаглалтай улс юм. Нийслэл нь Рейкьявик. Тус хотод Исландын нийт хүн амын тал хувь нь амьдардаг.

– Нийт хүн амын тоо 331 мянга гаруй гэж тооцогддог бөгөөд 103 мянган км/квадрат газар нутагтай. Хүн амын дийлэнхи нь бөө мөргөлийн зан үйлийг дагадаг гэх хэдий ч тус улсад Загалмайтны шашны нэг урсгал болох Лютерианы номлол нөлөө ихтэй гэгддэг. Албан ёсны хэл Исланд. Мөнгөний нэгж нь Исландын крон.

– Исланд аралд IX зууны үеэс хүн суурьшин амьдарч эхэлсэн гэх бөгөөд 1918 онд Данийн хааны ивээл дор Исландын өөртөө засах улсын статустай болж, харин 1944 онд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Исланд Улс хэмээн зарласан.

Исландын газар нутгийн 11 хувийг мөсөн гол, мөсөн тал эзэлдэг. Эдгээрээс хамгийн том нь 8400 ам км талбайг хамрах, хамгийн зузаан хэсэгтээ 1000 м зузаан мөстэй Ватнайёкюдлийн мөсөн тал. Мөсөн талын өмнө захад Исландын хамгийн өндөр цэг болох Хваннадальсхнукюр д.т.д 2119 м-т оршдог.

– Исланд нь галт уулын орон. Ватнайёкюдлийн мөсөн талын доор Гримсвотн, Бардарбунга зэрэг галт уулс байх бөгөөд 1996 оны намар галт уулс дэлбэрч, идэвхжих үеэр ихээхэн газрын мөс хайлж, үер буун, далай руу орсон байна.

Эх сурвалж: Zuv.mn

Хүүхдийн амны хөндийн талаарх эрүүл мэндийн чухал зөвлөгөөнүүд

Previous article

Зүрхээр өвдөх нь хүчитөрөгч дутагдасны шинж

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.