Зөвлөгөө

Хумсанд гардаг дөрвөн гэмтэл

0

Эмэгтэйчүүд бидний нэрийн хуудсыг гар, хумс гэдэг. Тиймээс бүсгүй хүн бүр зөөлөн дулаан гартай, гоё сайхан хумстай байхыг хичээдэг. Энэ удаа хумсны гэмтлийг арчлах талаар зөвлөе.

1. Эмзэг хугарамтгай хумстай бол

Эмзэг хугарамтгай хумсыг бэхжүүлэхийн тулд А витамин хийж бүлээсгэсэн наранцэцгийн тосон дээр 3 дусал иод эсвэл 5 дусал нимбэгний шүүс нэмсэн бэлдмэлийг хэрэглэнэ. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхийг хичээргээрэй. Дээрхээс гадна далайн давстай ус, зөөлөрч хэврэгшсэн хумсыг хамгийн сайн бэхжүүлдэг. Түүнийг худалдааны төвд зарагддаг далайн болон хоолны давс ашиглаж бэлтгэдэг. Үүнд нэг хоолны халбага давс, нэг аяга ус, нэг дусал йод орно. Давсны уусмалаар хумсаа өдөр бүр буюу өнжөөд 10-20 минутаар 2,5 долоо хоногоос нэг сарын турш арчина. Үүнийг жилд хэд хэд давтах хэрэгтэй. Хэврэг хумсыг нимбэг нэрс улаалзганын шүүсээр тогтмол арчихад гайхалтай сайхан нөлөө үзүүлдэг.

2. Давхраатан зузаарсан хумстай бол

Хатуурч зузаараад олон давхар үе үүсч нидрүүлэгний ар шиг барзгар хумс мөөгөнцөртсөнийг гэрчлээд зогсохгүй янз бүрийн химийн бодис чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэдгийн үр дүнг харуулдаг. Ингэж гэмтсэн хумсыг арчлахдаа нэг удаагийн бээлий хэрэглэж, хамгаалах суурь лак заавал түрхэх ёстой.

3. Шарласан хумстай бол

Хумс бага зэрэг шарлахыг элдэв өвчинтэй холбож сэтгэлээр унах хэрэггүй. Тийм хумсыг 3%-ийн устөрөгчийн хэт исэл, нимбэгний шүүсээр арчаарай. Мөн өөрийн гараар хийсэн хумс цайруулагчийг хэрэглэхэд гэмгүй. Шарласан хумс цайруулагчийг хийхийн тулд танд 1% глицерин, 5% устөрөгчийн хэт исэл, 4% нэрмэл ус эсвэл 1% глицерин, 1,5% пергидроль, 4% нэрмэл ус хэрэгтэй.

4. Зэтэр гэмтсэн үед

Хумсны арын махыг зэтэр гэдэг. Энэ мах сөрдийхөд хумсандаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Зэтрийг зориулалтын савх багажаар янзалдаг. Сөртийж хөндийрсөн зэтрийг мэрж тасдах хэрэггүй. Зэтрийг хуулж гэмтээсэн бол шалбарсан хэсгийг йод, ёпиртээр арчиж цэвэрлээд эмтэй лент наана. Шархны тавыг хуулж болохгүй. Хумсаа сайхан харагдуулахыг хүсвэл арчилгааг нэг удаагаар дуусгавар болгож болохгүй шүү. Тийм учраас тулд та өөрийгөө үргэлж арчлан, торд

Хумсны будаг сонгох гэж байна уу?

Хумсны будгийг сонгохдоо аль болох үнэтэй, чанартайг эрхэмлэх нь зүйтэй. Учир нь хямд будганд таны хумсыг муутгах химийн бодис илүү орсон байх тал бий. Тод өнгөөр будах бол эхлээд суурь болгож өнгөгүй будаг түрх. Учир нь тод болоод бараан өнгийн будаг хумс, түүний эргэн тойрон дахь арьсанд нэвчиж, дараа нь арилгахад төвөг учруулдаг юм. Сайн чанарын будаг түрхэнгүүт хатдаг. Хэрвээ будаг хатах нь удаан бол хүйтэн усанд дүрэхэд гэмгүй. Ер нь будгийг тасалгааны хэмд хатаах ёстой. Хэт хүйтэн эсвэл халуунд будагны чанар өөрчлөгддөг. Хумсны өнгөн хэсэг барзгар байвал зориулалтын зүлгүүрээр өнгөлж, гөлгөр болгох хэрэгтэй. Тэгвэл будаг сайн тогтдог төдийгүй үзэмжтэй харагдана. Ер нь хумс үелж, хэлбэрээ алдах нь өвчилсний шинж юм. Нимбэгний шүүс, чидун жимсний тос хумсанд маш сайн тэжээл болдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн давстай усанд дүрэх нь хумсыг бэхжүүлдэг. Бүсгүйчүүд минь хумсныхаа будгийг хурц иртэй зүйлээр хусч арилгадаг. Гэтэл энэ нь хумсны өнгөн давхаргыг гэмтээдэг муу талтай. Мөн хумсан дээрх будгийг сэргээж янзлахгүй хэтэрхий удаан байлгаснаас зориулалтын шингэнээр арилгасан ч төвөгтэй болдог. Ямар ч будаг 2-3 секундийн дотор арилах ёстой. Гэтэл хэт удсан будгийг арилгахад химийн бодис их зарцуулах тул хумсыг нимгэрүүлж хэврэгшүүлдэг байна. Ингээд бүсгүйчүүдээ, хумс гэдэг таны нэрийн хуудас. Зөвхөн гоё харагдуулаад зогсохгүй, эрүүл байлгах нь таны эрүүл мэндийн толь ч болох юм гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье.

trendy.mn™

Онгоцны үйлчлэгч 8 сартай хүүхдээс уйлахгүй байхыг шаарджээ

Previous article

Ямаа болон үхрийн сүү цусыг түүхийгээр нь ууж хэзээ ч болохгүй

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.