Дэлхий

Далай доорх гайхамшигт музей

0

Европ тивийн анхны усан доорх музейг Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт байдаг.

Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.

Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа тус музейг “Ланзаротын Атлантик музей” хэмээн нэрлэдэг байна.

Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.

Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ.

Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм.

Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. “Ланзаротын Атлантик музей” нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.

2,63 каратын Алмааз олсон азтай эмээ

Previous article

Таван сард ургадаг халгайн гайхалтай ач тус

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.