Хоол

Пиццаг хайруулын таваг дээр хялбархан хийх жор

0

Пицца хийх хамгийн энгийн жорыг санал болгож байна.

Орц:

-цөцгий 100 мл

-тараг 100 мл

-хүнсний соод 1 цайны халбага

-гурил 1 аяга

-өндөгний шар 2 ширхэг

– амтлагч хүссэн хэмжээгээр

-хиам 150 гр

-черри улаан лооль 5 ширхэг

-солонгос лууван 70 гр

-бяслаг 150 гр

1. Эхлээд хачраа бэлдэнэ. Улаан лоолийг цагариг хэлбэртэй хэрчинэ, харин хийам, гахайн махыг жижиг дөрвөлжин.

2. Солонгос лууванг жижиг хэрчиж, бүгдийг тавагт холино.

3. Одоо цөцгий, тараг, соодоо хольж, хэдэн минут байлгах хэрэгтэй.

4. Амтлагч, өндөгний шарыг хольж, сэрээгээр сайн хутга. Дээр нь гурилаа нэм. Гурилаа эхлээд шигшиж, агаар оруулах хэрэгтэй. Зуурсан гурил шингэндүү, яг цөцгий шиг байх ёстой.

5. Хайруулын тавгаа тосолж, зуурсан гурилаа асгана. Дээр нь хачраа тавьж, бяслагаа цацна.

6. Хайруулын тавгаа таглаж, сул гал дээр тавина.

7. Пицца 7-10 минутад бэлэн болно. Бяслаг хайлж, пицца бэлэн болмогц гал дээрээс авч, хэдэн минут таглаатай байлгана.

8. Дээр нь ногоон яншуй, гоньд жижигхэн хэрчиж цацаарай.

trendy.mn™

Судасны бүдүүрлийг эмчлэх аргууд

Previous article

Халуун хүйтэн жин нүүрний арьсанд маш тустай

Next article

You may also like

More in Хоол

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.