Нүүр хуудас Зөвлөгөө Халуун хүйтэн жин нүүрний арьсанд маш тустай

Халуун хүйтэн жин нүүрний арьсанд маш тустай

Халуун жин

Нүүрэнд тавих халуун жин нь (38-42 хэм) маш үр дүнтэй, гоо заслын процедур юм. Халуун жин нь арьсан дахь цусны эргэлтийг эрчимжүүлж, судас нүх сүвний цусан хангамжийг өргөсгөж, булчинг тайвшруулж, үхэжсэн эд эсийг арилгадаг байна. Угааж цэвэрлэсэн нүүр, хүзүүн дээр иллэг хийх, маск тавихын өмнө 3-5 мин орчим халуун жин тавина. Эрүүл мэндийн шалтгааны улмаас халуун ууранд суух боломжгүй эмэгтэйчүүд үүнийг халуун жингээр орлуулж болно. Харин нүүрний арьсны судас өргөссөн тохиолдолд халуун жин тавих хэрэггүй.

Хүйтэн жин

(15-18 хэм) -ийн хүйтэн жин нь арьсыг чийгшүүлэх, уян хаган чанарыг нь барих гайхамшигтай сайн арга. Хүйтэн жин нь арьсны өнгийг сайжруулж, нүх сүвийг багасгаж, тослогтох, хөлс гарамтгай байдлын тэнцвэрийг тогтмолжуулдаг. Хүйтэн жинг гол төлөв 5-10 мин тавина. Нүүрний арьсаа цэвэрлэх, иллэг хийх маск тавьсны дараа хүйтэн жин тавьдаг. Ялангуяа суларсан, үрчлээтсэн, ядарсан арьсанд хүйтэн жин маш тохиромжтой.

Эсрэг тэсрэг жин

Халуун хүйтнийг хоршуулсан эсрэг тэсрэг жин нь арьсыг сайтар чангаруулж, булчин болон цус төлжүүлэх судсыг бэхжүүлдэг. Үүний сацуу төрөл бүрийн өвс ургамлын ханд нь арьсанд маш сайн нөлөөтэй. Өвс ургамлыг сонгохдоо өөрийн арьсны онцлогт тохируулна. Тослог арьсанд зуун наст, халгай, таван салаа, хонгор зул зэрэг ургамлын ханд тохирно. Хэвийн боловч, харшил өгөмтгий, суларч буй арьсанд хамба шарилж, далдуугийн цэцэг, хусны навч зэрэг ургамлын ханд тохирох жишээтэй.

trendy.mn™