ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл Мэнд

Идэвхтэй хөдөлгөөн хүүхдийн ясыг насан туршид нь бэхжүүлдэг

0

Насанд хүрсэн хүний араг ясны 36 хувь охидын хувьд 10-аас 14 насандаа, хөвгүүдийн хувьд 12-16 насанд нь идэвхждэг. Гэхдээ яснууд хэр бат идэвхжсэн бэ гэдэг нь дурдсан үеэр хэр дасгал хөдөлгөөнтэй, идэвхтэй байснаас шалтгаалдаг гэж шинэ судалгаагаагаар тогтоожээ.

Судалгааг Бритиш Колумбын их сургуулийн ясны эрүүл мэндийн судлаач Лей Габел ахалсан байна. Судалгааны баг 9-20 насны сурагчдад хэмжилт хийжээ.

Жилд ганцхан долоо хоногийн турш оролцогч бүсэлхийгээ тойруулсан жижигхэн төхөөрөмж зүүдэг байв. Үүгээр судлаачид хүүхдүүд хэр дасгал хөдгөөнтэй, идэвхтэй байгааг хэмждэг байжээ. Ингэж 4 жилийн турш хэмжилт хийсний дараа судлаачид оролцогч хүүхэд бүрийн хөл, бугуйн ясны рентген зургыг авсан байна.

Ингээд Габелын баг хөл, бугуйн яс нь хамгийн бат идэвхжсэн бас эсрэгээрээ идэвхжээгүй 75 хүүхдийн хооронд харьцуулалт хийжээ. Мэдээж, идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байсан хүүхдүүд нөгөө бүлгээс 8 хувиар илүү бат идэвхжсэн, хүчтэй ястай байв.

Судалгаанд ажилласан эмч Лаура Тосигийн тайлбарласнаар “Хүүхдүүд ясаа багаасаа том болгох тусам, хожим насанд хүрсэний дараа хугарах магадлал бага болдог” гэжээ.

Идэвхтэй, дасгал хөдөлгөөн гэдгээр заавал зааланд гүйж харайх биш. Бас гэртээ бүжиглэх, хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглох, нохойтойгоо харайх, дээс үсрэх зэргийг ч багтаажээ.

Халуун хүйтэн жин нүүрний арьсанд маш тустай

Previous article

Бүх зүйлийг хошигнол болгон хувиргаж чаддаг 10 хүн

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.