Зөвлөгөө

Чанга хөгжим чихэнд маш аюултай

0

Сүүлийн таван жилийн хугацаанд өсвөр насны хүүхдүүдийн сонсгол эрс мууджээ. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд таван хүүхэд тутмын нэгийнх нь чих дүлийрч байгаа нь илэрсэн юм.

Судалгааг 12-19 насныхны дунд явуулахад сонсгол муудах явц 15-19 хувиар өссөн байлаа. Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах үйл явц эхний ээлжинд анзаарагдахгүй, харин ус дуслах, хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдэгдэж эхэлдэг тухай судалгаанд хамрагдсан хүүхдүүд ярьжээ.

Эцэг, эхчүүд үүний бурууг дуу бичлэгийн студид хэрэглэдэг чихэвч, гар утсанд суурилсан хөгжим тоглуулагч зэрэг төхөөрөмжөөс хайж байгаа хэдий ч мэргэжилтнүүд сонсгол муудах гол шалтгааныг дуу чимээнд байгааг нотолсон аж. Бостон хотын хүүхдийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Брайн Флигор энэ тухай ярихдаа “Үе үеийн залуус хөгжим сонсох олон шинэ хэрэгсэлтэй “нөхөрлөж” байсан ч хор уршиг нь бага байлаа. Харин одоогийн залуус хөгжмийг удаан сонсдог. Тэднийг өмнөх үетэй нь харьцуулахад хоёр дахин илүү цагаар сонсдог болсон.

Хөгжмийн хэмнэл ч өөрчлөгдсөн. Сайхан дууг сонсох тусам хөгжмөө чангалмаар болдог нь бодит аюул юм” гэжээ. Тэгэхээр хөгжим сонсохдоо аль болох цөөн цагаар, аяархан сонсох хэрэгтэй болж байна. Учир нь “чих муудах” үйл явц залуу насанд удаан байдаг ч нас ахих тусам хурдасдаг болохыг сонсголын эмгэг судлаачид сануулсаар байгаа.

trendy.mn™

Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин

Previous article

Гал тогооны асуудлуудыг шийдэх 10 хэрэгтэй санаа

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.