ЗөвлөгөөХоол

Монгол давс гайхалтай ид шидтэй

0

Монгол оронд шүдэн цагаан давс, бор давс, молор давс гэсэн гурван төрлийн давс байдаг. Давс бол таван тансаг идээний тоонд ордог. Мөн монгол эмийн жоронд багтаж байдаг. Монгол давс хэрэглэж байсан үед бамбайн булчирхайн иодын дутагдал өвчин гэж байгаагүй хэлж болно.

Манай байгалийн давсанд иод илуу байдаг онцлогтой. Монголчууд “идээний дээж” хэмээн өргөмжлөгдсөн нуурын давс эх хуурай нуур, тэнгисээс ундардаг. Давс ийнхүү усанд бүрэлдэн бүтэх тул түүнийг мөн ус ундаан гэж үздэг ажээ. Манайхан эрт дээдсээсээ нуурын давсыг тун эрхэмлэж, хоол, ундааныхаа амт шимтийг тохируулсаар ирсэн байна.

Баян тэнэгэр монгол нутагт давсан нуур зөндөөн байдаг юм.
Баялаг давсны гаралттай байгалийн сайн нөхцөл нь эрт язгуураас “Монгол давс” хэмээн маш алдартай ажгуу. Борбойн давсан нуурын хадгалагдац (нөөц) нь бүх улсад чухал байрыг эзэлж одоо нэгэнтээ машинаар их хэмжээгээр малтаж байна. Давст нуурын зарим давс сувд шиг, зарим нь хэрчсэн гурил адил, зарим нь усан молорын шуд мэт зургаан талтай байдаг нь хлорт натри байхаар барахгуй бас хлорт кали, хлорт магни, зүйл бүрийн нүүрс хүчлийн давс, хүхэр хүчлийн давс агуулж байгааг харуулж байна. Давстай усанд бас их хэмжээний кали, магни, бор, бром, иод, литий, рүбидий, цезий зэрэг арваад зүйлийн химийн элемент агуулагдаж байдаг болохоор химийн үйлдвэрийн чухал үнэ өртөгтэй түүхий эд болно. Нэг нуурын доторхи давсны шорвог нь бас адилгүй байдаг.

Хаш цагаан өнгөтэй, жижиг шүдэрхэг байхад шаравтар өнгөтэй, хонины шагайн чинээ шүдэрхэг байдаг сан. Монгол давсаа идвэл идээ ундааны шим, амтыг нэмэгдүүлэн, хоолны дуршлыг нэмэгдүүлж шингээлтийг сайжруулж, булчин шөрмөсийг чангаруулан, яс чөмгийг бүдүүрүүлэн, ид хүчийг төгөлдөржүүлнэ гэж өндөр настад үргэлж ярьж хөөрч байдаг билээ. Малд давс өгвөл хавар, зун малын тамирыг нэмэгдүүлэн, төл малыг торниун болгож, намар мах булчинг чангаруулж цул тарга авахуулна. Өвлийн малыг өлчиршүүлэн хүч тарга дундрахгүй болгоно гэж тогтсон хугацаагаар хонь, үхэр, адуу, тэмээндээ давс долоолгодог байна. Давс мөн өдөр тутмын амьдрал ахуйд олон зүйлийн хэрэгцээг хангадаг.

trendy.mn™

Нярай хүүхдийг агаарт гаргах, агаараар хүүхдийг чийрэгжүүлэхийн ач тус

Previous article

Хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй амьтдын тухай 9 буруу ойлголт

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.