Технологи

2045 онд хүмүүсийг дахин амилуулах төлөвлөгөөтэй компани

0

Нас барсан хүмүүсийн дурсамжийг хадгалаж, хиймэл оюун ухаанд ашиглах замаар тэднийг эргэн амьдруулах төлөвлөгөөтэй байгаагаа нэгэн компани зарласан.Мэдээж ирээдүйд.

Тиймээ. Ямар компани гэж үү?

Энэхүү компанийг Хюмай хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар жижиг хэсгүүд нь нилээд эмх цэгцгүй байгаа учир маркетингийн арга заль эсэхэд итгэлтэй эргэлзсээр байна. Компани хэлэхдээ “ярилцах хэв маяг, зан араншингийн загвар, бодох үйл явц, биеийн дотоод, гадаад гүйцэтгэх үүргийн мэдээлэл” зэргийг хиймэл оюун ухаан болон нанотехнологи ашиглан силкон чипэд хадгалахыг хүсч байгаагаа вэб сайтдаа мэдэгдсэн.

Энэ мэдээлэл “нас барсан хүний уураг тархийг хиймэл биед суулгах олон төрөлт мэдрэхүйн технологийн төрөл ” байх болно хэмээн тэд хэлсэн.

Хюмай компаний СЕО болон үндэслэгч Жош Боканегратай хийсэн ярилцлагаас:

Бид 30-н жилийн дотор эхний хүнийг бүтээнэ гэж итгэж байна. Тэд үйл явцаа нарийвчлан тайлбарлахдаа хүнийг нас барсны дараа уураг тархийг хөлдөөх технологийн дагуу хөлдөөж ашиглана. Хиймэл оюун ухаанд аюулгүйгээр байрлуулах технологи бий болтол үүнийгээ хадгална”. Эдгээр хиймэл биеүүд ямар байх нь мэдэгдэхгүй байгаа, хэн нэгний мэдрэлийн системийн мэдээллийг хадгалаж хуулбарлах логистик нь одоогоор маш тодорхой шинжлэх ухааны хийсвэрлэл. Хэдий хол ч гэлээ нэг л өдөр сайн дураараа тэдний аргаар үхлийг шийдвэрлэх болно хэмээн компани итгэлтэй байна.

Молекул дотрох электрон енергийн дамжуулгын тухай хэлсэн үгэндээ Боканегра бусад хиймэл оюун ухааны компаниуд хүмүүсийг үхсэний дараа тэдний бодит хувилбарыг хийхийг оролдож байхад бид хүмүүсийг амьдрал руу эргүүлэн авчирах эхнийх нь байх болно. “Булшнуу чулуу, гэрэл зургууд,бичлэгүүд эсвэл бидний дурсамжууд орхин одсон хүмүүсийг санах хамгийн сайн арга гэж боддоггүй” хэмээн тэр хэлдэг. “Үүний оронд хиймэл оюун ухаантай таны хайрладаг хүний хувилбар тантай текст болон дуу хоолойгоо дамжуулан харилцах нь илүү хүсмээр зүйл гэж би боддог”

Энэ компани хэрэв зорилгодоо хүрэх ямар нэгэн дорвитой өөрчлөлт хийвэл танд мэдэгдэхүйцээр дэлхийг цочроох нь лавтай. Эсвэл зүгээр л С. Спилбергийн “Хиймэл оюун ухаан” киноны үргэлжлэл болгосон зарлал ч байж болох юм.

Эх сурвалж: Bro.mn™

Жирэмсэн үедээ зөв хоол хэрэглэх нь эрүүл хүүхэд төрөхөд чухал нөлөө үзүүлдэг

Previous article

Явган алхах нь зүрхний шигдээсний эрсдэлээс 54 хувь сэргийлж чаддаг

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.