Зөвлөгөө

Дотроосоо эрүүл байх нь үс эрүүл өнгөлөг сайхан байхын үндэс болдог

0

Хавар зуны хуурайшилт ихтэй үед үсээ тогтмол арчилж байх хэрэгтэй. Улмаар зуны халуунд үс өнгөө алдаж хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Ялангуяа хурц нартай өдөр толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал. Үсээ зөв арчлахад тань тустай санамжийг хүргэе.

– Зуны халуунд үсээ химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Шингэрч унах нь ихэснэ.

– Урт үсийг арчлахгүй удаан явбал үсний үзүүр салаалж, унахад нөлөөлнө. Иймд үсээ сард хоёр удаа үзүүрээс нь 1-2см тайрч бай.

– Богино үс ажил хэрэгч хүмүүст тохирно. Гэхдээ арчилгаа их шаардагдаж болно. Богино үсийг тохирсон хэлбэрт оруулах нь жаахан хүндрэлтэй.

– Үсний сэнс, хайч, индүүг аль болох бага хэрэглэ. Үсний өнгө алдагдаж хуурайших гэмтэй.

– Шампуниа ойр ойрхон сольж бай. Нэг төрлийн шампуниар удаан хугацаанд угаах хэрэггүй.

– Урт үсийг угаасны дараа мушгиж болохгүй. Мушгилт нь үсийг хугарамтгай болгох нь бий. Тиймээс усыг шувтраад л, цэвэр хуурай алчуураар орооно.

– Нарны хэт туяанаас үсээ хамгаалахын тулд зуны цагт малгай өмсөх юм уу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга юм.

– Дотроосоо эрүүл байх нь үс эрүүл байх нэг үндэс болдог. Хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс тань өнгөлөг харагдах болно.

trendy.mn™

Төгс залуу болох хялбар 6 арга

Previous article

Нохойны зургийг ангийн Монтажинд оруулсан сонирхолтой түүх

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.