Зөвлөгөө

Эрчүүдийн хуурамч дүр төрхийг яаж таних вэ?

0

Хуурамч дүр исгэгч нэлээд явдалтай эрчүүдийн хувьд гэнэн ямар ч туршлагагүй эмэгтэйчүүдийг өөрийн урхиндаа оруулж авсныхаа дараа дотроо битүүхэн инээмсэглэдэг. Иймэрхүү нийтлэг зан төлөвтэй эрчүүдийг бүсгүйчүүд маань хуурамч дүр исгэгч хэмээн нэрлэцгээдэг.

Тэдгээр эрчүүдийг гаднаас нь харахад дэгжин хээнцэр, эелдэг наалинхай байдаг. Энэ байдал нь огцом хэзээ ч арилж үгүй болдоггүй. Эмэгтэйчүүд энэ бүхэнд нь хууртагдаж ханхүүтэй учирсан мэт бодож, түүнийг нөхрөө болгож болох юм шиг санагдаж үүнийгээ туйлийн ихээр хүсч эхэлдэг.

Үүнийг нь мэдсэн юм шиг хуурамч дүр исгэгч эрчүүд дүрдээ итгэж, өөрийн ээлжит үлгэрээ зохиож гардаг. Түүнчлэн уулзаж учирсан эмэгтэйчүүдээ өөрийнхөө хавханд оруулж улмаар ямар ч төвөггүйгээр гэнэн охидуудаас салж чаддаг. Тэд уулзахдаа цэцэг бэлэглэж, элдэв янзын чимэг зүүлт авч өгөх ба насан туршдаа хайрлан, халамжилж явах болно хэмээн янаг амрагийн холбоо үүсгэж үнэмшилтэй нь аргагүй итгүүлж дөнгөдөг.

Гэтэл гэнэн хонгор бүсгүйчүүд маань сэтгэлдээ түүнийг хүлээн авч зөвшөөрдөг. Ийнхүү амархан өөрийг чинь өөрийн болгож авмагцаа өөр хэн нэгэн эмэгтэйд дахин сээтэн хаяж харц чулуудаж эхэлдэг. Энэ үед бүсгүй та “Арай үгүй байлгүй дээ, ингээд хаягдчих юм гэж үү дээ” хэмээн өөрийн эрхгүй бодоход хүрнэ. Хуурамч дүр исгэгч эрчүүд хүүхнүүдийг өөрийн хавхандаа оруулахын тулд долоо хоногийн турш учиргүй наалдаж салахгүй зууралддаг.

Энэ нь тэдний эмэгтэй хүнийг юу ч бодох сөхөөгүй болтол нь өөртөө дасгах нэгэн арга юм. Иймэрхүү эрчүүдийг сонгож нөхрөө болгох нь осолтой юм шүү. Хэзээ ч өөрийн чинь бодсоноор аз жаргалтай сайхан амьдарч чадахгүй. Анхных шигээ төгсгөл нь хүртэл сайхан байна гэж муйхарлан бодож эндүүрсний хэрэггүй. Хэрэв бүсгүй та энэ бүхнийг нь эртхэн мэдэрсэн бол сайтар тунгаан бодож, оройтоогүй байгаа дээрээ өөрийгөө эрсдэлд оруулж, эргээд харамсах зүйл хийхгүйгээр зайгаа авч салсан нь дээр гэж танд зөвлөж хэлэх байна.

Ер нь хэт дэгжин ганган, тансаг үнэртэнг ханхлуулсан, их том ярьж, ямар нэгэн юмаараа бахархаж эрдсэн, сагсуу цамаан зантай, хирээ мэдэхгүй ихэрхэж эрдсэн, хэлбэр дүр исгэгч эрчүүдтэй холбоо тогтоож харьцахаас болгоомжилж явах хэрэгтэй.

trendy.mn™

Улс орнуудад авлигачдыг хэрхэн шийтгэдэг вэ

Previous article

Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.