ДэлхийФото

Сайхан сэтгэлт цагдаагийн оффицер мэс барьсан эрэгтэйг тайтгаруулжээ

0

Тайландын цагдаагийн оффицерын эелдэг сэтгэл хүмүүсийн хайрыг татаж байна. Бангкок хотын Хуая Кван цагдаагийн газарт мэстэй эр орж ирэхэд оффицер Анирут Малее байжээ.

Гэхдээ оффицер мэстэй эрэгтэй рүү ямар ч зүйл хийсэнгүй. Харин тэвчээр бас зориг гарган түүнийг мэсээ өгөхийг ятгаж чадсан байлаа. Оффицер түүнийг муу хүн биш, харин ажлаа хийгээд амьдрах гэтэл хүнд байгаа цөхөрсөн нэгэн гэдгийг анзаарч чаджээ. “Би түүнийг сонстол сэтгэлээрээ ойлгосон. Би гитар өгөн, хамтдаа хоолонд орохыг санал болгосон.” гэжээ.

Оффицер Малее эрэгтэйг суулган хүндэтгэлтэйгээр ярилцаж байв. Малее эрэгтэйн тухай “Тэр хөгжимчин байсан ч гурван өдөр харуулаар ажиллаж байсан хэдий ч цалингаа аваагүй байсан. Дээрээс нь гитараа алдсан гээд тэр бүр эцэж стрессдсэн байсан.” гэж ярьжээ.

Тайвширсан эрэгтэй өөрийнхөө үйлдэлд харамсан, уучлал гуйсан ба түүнийг сэтгэцийн эрүүл мэнд шалгах газар луу явуулжээ. Түүний нэрийг хэвлэлд дурдаагүйгээс гадна баривчлаагүй.

Эдгээр 5 дохио илэрвэл тархиа заавал амрааж байгаарай

Previous article

Үхсэн халимны гэдэснээс 22 кг хуванцар гарчээ

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.