Зөвлөгөө

Шap aйpaг yyx 10 шалтгаан

0

Мэдээж шap aйpaг бүсгүйчүүдтэй танилцах, хөгжилтэй түүх бүтээх, санаа зоволгүй сайхан бүжиглэхэд тусладаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ эрдэмтэд шap aйpaг үүнээс ч олон сайн талтай гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ.

1. Зүрхний хэвийн үйл ажиллагааг хангадаг

Дарс нь зүрх судасны өвчин тусах эрсдлийг буурулдаг бол шap aйpaг бараг л зүрхийг бүрэн эрүүл байлгах ид шидтэй гэнэ. Италийн эрдэмтэд тогтмол шap aйpaг уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад 42%-иар зүрхний өвчин тусах эрсдэл бага байдгийг баталжээ. Эрдэмтдийн тогтоосноор хүн өдөрт 5%-ын спиртийн агууламжтай 1 аяга шap aйpaг хэрэглэснээр зүрхний өвчнөөс найдвартай сэргийлж чадах юм.

2. Гоц ухаантан шиг сэтгэхэд тусалдаг

“Танин мэдэхүй ба ухамсар” сэтгүүлээс гаргасан судалгаагаар шap aйpaг нь хүний бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг гэнэ. Энэхүү судалгаагаар 40 эрэгтэйг кино үзүүлэхийн хажуугаар үгийн сүлжээ бөглүүлсэн байна. Үр дүнд нь бага хэмжээний шap aйpaг уусан залуус энэхүү даалгаврыг огт уугаагүй залуустай харьцуулахад илүү хурдан гүйцэтгэж байсан байна.

3. Хоёрдугаар зэргийн сахрын өвчнөөс сэргийлдэг

Голландын эрдэмтэд 38000 эрэгтэй эмч нарыг хамруулсан эрүүл мэндийн судалгаа явуулсан бөгөөд шар айргийг тогтмол бага хэмжээгэр хэрэглэдэг залуусын хувьд 2-р зэргийн сахрын өвчин тусах эрсдэл харьцангуй бага байгааг тогтоожээ. Гэхдээ их хэмээний шap aйpaгны хэрэглээ энэхүү өвчнөөс сэргийлэхэд төдийлөн нөлөө үзүүлээгүй байна.

4. Бөөрөнд сайнаар нөлөөлдөг

Хэзээ ч бөөрний чулуутай болохгүйн төлөө! Финландын эрдэмтэд хэдийгээр шалтгааныг нь яг таг тогтоож чадаагүй ч шap aйpaг нь 40% -иар бөөрний чулуу үүсэхээс хамгаалдгийг олж мэдсэн байна.Мөн шap aйpaгний буудай хүний ясанд агуулагдах кальцийн хэмжээг тогтвортой байлгах тустай гэнэ.

5. Хурдан хэвийн байдалд оруулдаг

Испанийн эрдэмтдийн судалгаагаар бага хэмжээний шap aйpaг нь дасгал сургуулилт хийх үед тун хэрэгтэй гэнэ. Судлаачид оюутнуудаас тэдний биеийн температур 40 хэм болтол дасгал хийхийг хүссэн бөгөөд дараа нь тэдэнд шap aйpaг болон ус уухыг санал болгосон байна. Үр дүнд нь шap aйpaг уусан судалгаанд оролцогчдын бие ус уусан оролцогчидтой харьцуулахад илүү хурдан эргэн хэвийн байдалдаа орсон байна.

6. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Гайхаж байна уу? Британийн судлаачдын батлаж буйгаар хүн согтууруулах ундаа хэрэглэх тусам өөрийнхөө сэтгэл булаам талыг илүүтэй олж хардаг гэнэ. Өөр нэгэн судалгааны багийнхан судалгаанд оролцогчдоос жинхэнэ болон хуурамч согтууруулах ундаа уугаад ярилцлага өгөхийг хүссэн байна. Дараа нь тэднээс өөрсдийнх нь гадаад төрх, ухаалаг байдал, болон хөгжилтэй байдлын талаар асуухад жинхэнэ шap aйpaг уусан оролцогчид илүү эерэг хариултуудыг өгч байсан байна.

7. Тод харахад тусалдаг

Тогтмол шap aйpaгны хэрэглээ таныг нүдний эмчрүү очих шаардлагагүй болгох магадлалтай. Канадын судлаачид өдөрт 1 шил шap aйpaгялангуяа тунгалаг болон хар шap aйpaг уух нь нүдний болорт сэв суухаас хамгаалдгийг тогтоосон байна. Гэхдээ өдөрт 3 ба түүнээс дээш шap aйpaг уудаг хүмүүсийн хувьд энэ байдал эсрэгээрээ нөлөөлдгийг судлаачид мөн тогтоожээ.

8. Цусны даралтыг бууруулна

Өндөр цусны даралт нь эрүүл мэндэд олон талаар сөргөөр нөлөөлдөг гэхдээ шap aйpaг таны цусны даралттай болох эрсдлийг бууруулдаг байна. Харвардын эрдэмдийн судалгаагаар бага хэмжээний шap aйpaг нь вино болон коктейл уухаас илүү цусны даралтыг бууруулахад тустайг тогтоожээ.

9. Халдвараас хамгаална

Ореганы Эрүүл Мэнд, Шинжлэх Ухааны Их Сургуулийн эрдэмтдийн баталснаар өдөрт 1 юмуу 2 шил шap aйpaг уух нь дархлааг сайжруулж, халдвараас сэргийлдэг гэжээ. Сармагчингуудад салхин цэцэгний эсрэг вакцин хийснийхээ дараа нэг хэсэгт нь согтууруулах ундаа, нөгөө хэсэгт нь зүгээр чихэртэй ус уулгасан байна.Үр дүнд нь бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн сармагчингуудын вакцины үйлчилгээ нь харьцангуй сайн байсан байна. Гэхдээ их хэмжээгээр согтууруулах ундаа уусан сармагчингуудын хувьд вакцины үйлчилгээ харьцангуй сул байсан байна.

10. Яс хугарахаас сэргийлнэ

Tufts их сургуулийн эрдэмтэд бага хэмжээний шap aйpaг нь ясыг бэхжүүлдгийг баталжээ. Тэдний олж мэдсэнээр өдөрт 1 эсвэл 2 шap aйpaг хэрэглэдэг залуусын яс нь огт хэрэглэддэггүй залуустай харьцуулахад 4.5%-иар илүү бөх бат байсан байна. Гэхдээ 2-с дээш шap aйpaг уудаг хүмүүсийн ясны бөх бат байдал огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад 5.2%-иар хэврэг байсан байна.

Дээрх судалгаануудаас дүгнэж үзвэл шap aйpaг бага хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай боловч хэтрүүлсэн тохиолдолд хор болдгийг маш тодорхой өгүүлсэн байна. Cогтyypyyлax ундаа уух нь буруу гэж үздэг дийлэнхи хандлага байдаг ч тааруулан зүй зохистой хэрэглэх нь олон талын ач холбогдолтой ажээ.

Үхсэн халимны гэдэснээс 22 кг хуванцар гарчээ

Previous article

Хүүхдээ буруу нэрээр хочлох нь ирээдүйн амьдралд ийм аюултай

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.