Дэлхий

Японы ядуу ахмадууд шоронд орохыг хүсдэг

0

Японд сүүлийн 20 жилийн хугацаанд 65-аас дээш насны хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. Энэ талаар ВВС-гийн сэтгүүлч Эд Бутлер сурвалжилсан байна.

Хирошима хотын шоронд х.оригдож байгаад суллагдсан, 69 настай Тошио Таката түүнтэй ярилцахдаа яагаад шоронд орсныг нь асуухад “Ядуу учраас” хэмээн ярьжээ. Япон эр шорон ч юм уу, ямар нэгэн үнэ төлбөргүй газар амьдрахыг хүсдгээ ярьсан байна. Тэрбээр “Шоронд л байвал илүү эрх чөлөөтэй амьдрах байх” гэсэн бодол надад төрсөн. Тэгээд гудамжинд байсан унадаг дугуйг авч унаад, цагдаагийн газарт очиж “Хараач, залуус аа. Би энэ дугуйг хулгайлсан” хэмээн хэлжээ.

Бүх зүйл төлөвлөгөөнийх нь дагуу явагдсан байна. Энэ нь Тошиогийн 62-той байхдаа үйлдсэн анхны гэмт хэрэг аж. Японы шүүх жижиг хэмжээний хулгайн хэрэгт ч нухацтай ханддаг тул түүнд нэг жилийн х.орих я.л оноожээ. Жижигхэн, туранхай, тахир дутуу түүнийг хэн ч гэмт хэрэгтэн гэж харахгүй аж. Тэрбээр суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэгт холбогджээ. Тошио “Би парк руу очиж хүмүүсийг зөвхөн айлгахыг л хүссэнээс ямар нэгэн х.ор х.өнөөл учруулъя гэж бодоогүй. Нэг нь утсаараа цагдаа дуудахыг оролдож буйг хараад би айлгах зорилгоор хутгаа гаргаж ирсэн юм. Нэг нь цагдаа дуудсан” гэж ярьсан байна. Тэрбээр сүүлийн найман жил гаруй хугацаанд шоронд суужээ.

Тошио шиг хууль зөрчин, давтан гэмт хэрэг үйлдсэн өндөр настан Японд олон байгаа аж. 2016 онд 65-аас дээш насны 2500 хүн гэмт хэрэгт холбогдож я.л шийтгүүлж байжээ. Бас нэг тохиолдол. Давжаа биетэй, 70 настай Кейто (нэрийг нууцлав) мөн л ядуурлын улмаас гэмт хэрэгт холбогдсоноо хэлсэн байна. Нөхөртэйгөө амьдрах газаргүй байсан учраас миний хувьд хулгай хийх л цорын ганц зам байлаа. Алхаж гишгэж чадахгүйд хүрсэн 80-аад насны эмэгтэйчүүд ч гэмт хэрэгт холбогдож байна. Учир нь тэд хоол хүнс, мөнгө олж чадахгүйд байгаа юм” гэжээ. Японы ахмад настнуудын үйлдсэн гэмт хэргийн дийлэнхийг хулгайн хэрэг эзэлдэг байна.

Тэд байнга зочилдог дэлгүүрүүдээсээ голдуу 3000 хүртэл иений үнэ бүхий хоол хүнс хулгайлдаг ажээ. Австралийн иргэн, Токио дахь Гаалийн бүтээгдэхүүн судалгааны төвийн ажилтан, хүн ам зүйч Майкл Ньюман “Японд тэтгэвэр бага учраас амьдрахад хэцүү” хэмээн хэлсэн байна. Хүүхдүүд нь эцэг эхээ асран халамжлах уламжлалттай байсан хэдий ч орон нутагт эдийн засгийн боломжгүй байгаа нь олон залуусыг нутгаа орхин явах, улмаар эцэг эхчүүдийг нь өөрсдийгөө тэжээхэд хүргэж байгаа аж. Майкл Ньюман хэлэхдээ “Шоронд өдрийн гурваас дөрвөн хоолтой. Энэ нь ахмад настнуудыг дахин шоронгийн хаалга татахад хүргэж байна” гэжээ.

Ньюманы хэлснээр, Японы ахмадуудын дунд а.миа хо.рлолт ч их байдаг аж. Токио дахь Нөхөн сэргээх төвийн захирал ахмад настны гэмт хэргийн давалгаанд Японы гэр бүлүүдэд гарсан өөрчлөлтүүд хувь нэмэр оруулсан гэж үздэгээ хэлжээ. Тэрбээр мөн эл асуудалд санхүүгийн гэхээсээ илүү сэтгэл санааны байдал нөлөөлж буйг тэмдэглэсэн байна. Каничи Ямада “Эцсийн эцэст хүмүүс хоорондын харилцаа өөрчлөгдөж, хүмүүс илүү тусгаарлагдмал болж байна. Тэдэнд энэ нийгэмд байх газар олдохгүй байна. Тэд ганцаардахгүй байж чадахгүй байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Тэрбумтнуудын амжилтын нууц болсон бэлдмэл

Previous article

Таны гайхширалыг гарцаагүй төрүүлэх хорвоо ертөнцийн 25 баримтууд

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.