Дэлхий

Тэрбумтнуудын амжилтын нууц болсон бэлдмэл

0

Nооtrорiсs бол 2015 онд хамгийн их моданд орох бэлдмэл юм.  CNN-с явуулсан сурвалжлагаар Цахиурын Хөндийн хөрөнгө оруулагч Dave Asprey өдөрт 15 ширхэг Nооtrорiсs хэрэглэн тархин дахь манангаа арилгадаг гэжээ. Huffington Post-д гарсан нийтлэл дээр бизнес эрхлэгч Тим Феррис мэдээлэхдээ АНУ-д суралцаж байгаа оюутнууд тархины чадавхийг нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна хэмээн илтгэлдээ дурдсан байдаг.

Эдгээр бэлдмэлүүд нь ажилдаг уу? Үнэхээр ашиг тустай юу? Аюулгүй юу? гэсэн асуултууд гарч ирнэ.

Нотлогдсон зүйл: Nооtrорiсs нь тархины эд эсийг гадны болон нянгийн нөлөөнөөс хамгаалж, дотоод холбоосуудыг сайжруулж мэдээллүүдэд мэдрэмтгий болгодог байна. Өөрөөр хэлбэл төвлөрөл сайжирч, санах, цээжлэх, суралцах, ойлгох чадвар сайжирна гэсэн үг юм.

Гэхдээ шинжлэх ухааны хувьд эдгээр тархины чадавхийг нэмэгдүүлдэг бэлдмэлүүдэд бүрэн тайлбар хийж чадаагүй байгаа. Nооtrорiсs эмийн хувьд төрөлхийн анхаарал төвлөрлийн хомсдолтой хүмүүс болон алзмерийн өвчтэй хүмүүст сайн нөлөөтэйг батлаад байгаа юм.

Nооtrорiсs-г байнга хэрэглэснээр гарч болох эрсдэлд зүрхний цохилт удаашрах болон диархигаар өвчлөх зэрэг эрсдлүүд бий болох аюултайг сануулдаг байна.

Тархиа илүү ихээр ажиллуулахыг хүссэн хүмүүст Nооtrорiсs нь тус болж болох ч удаан хугацааны хэрэглээ нь урт хугацааны өвчин бий болгох магадлалтайг санах хэрэгтэй.

Хамгийн үр дүнтэй ажлын анд бол кофе гэдгийг мартаж болшгүй бизээ.

Эх сурвалж: Bro.mn™

Таныг бүхэл өдөржин эрч хүчтэй байлгах 7 хүнсний бүтээгдэхүүн

Previous article

Японы ядуу ахмадууд шоронд орохыг хүсдэг

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.