Зөвлөгөө

Хувцасгүй унтах нь олон төрлийн ашиг тустай

0

Хувцасгүй унтах ашиг тустай талаар та сонсож байсан уу. Ихэнх эрчүүд төрөлхийн xувцасгүй унтах хандлагатай байдаг нь буруу зүйл биш ажээ. Хувцасгүй унтах нь 4 төрлийн ашигтай байдгийг танд хүргэж байна.

Хосын хайрыг улам бадраадаг

Англид явуулсан судалгаагаар 1000 хосоос санал асуулга авсан бөгөөд xувцасгүй унтдаг хосуудын харилцаа хувцастай унтдагаа бодвол илүү романтик аз жаргалтай байжээ. Хувцасгүй унтдаг эрчүүд унтлагын хувцастай унтдаг эрчүүдийг бодвол хосын харилцаандаа 57% илүү сэтгэл хангалуун байдаг гэж гарчээ.

Илүү сайн унтдаг

Хүн унтаж байхад биеийн температураа буулгадаг. Үүнээс үүдэлтэй халуун үед хүмүүс унтаж чадахгүй бүгчимдээд байдаг билээ.

Хувцасгүй унтах үед халууцаж байвал хөнжилнөөсөө хагас биеэ гаргахад хангалттай. Өөрөөр хэлбэл биеийн температураа хурдан буулгах боломжтой. Ингээд л таны тархи амарч эхлэнэ.

Өөх хуримтлагдах боломжийг багасгадаг

Хувцасгүй унтдаг эрчүүд хувцастай унтдаг эрчүүдийг бодвол цусан дахь сахaрын хэмжээ бага байх боломжтой. Биеийн халуун байдал нь хүний бие дахь өөхний хэмжээг ихэсгэхэд хүргэдэг. Мөн хэт халуунаас болж диабет тусах магадлал өндөрсөнө.

Цусны даралт бага

Та арьсаараа ч гэсэн амьсгалдаг. Хувцасгүй унтах нь хүчилтөрөгчийн солилцоог сайжруулдаг. Ингэснээр цусны даралт өсөх аюулаас сэргийлдэг.

Гитлер яагаад Еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ?

Previous article

Таны заавал мэдэх ёстой хүүхдийн дом засал

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.