ЗөвлөгөөЛайфстайл

Амьдралынхаа эзэн болох 7 алхам

0

1. Амьсгаагаа аваад гарга, давтаад хий

Дийлэнх хүмүүс өөрийн амьсгалын талаар огт анхаарч үздэггүй. Амьсгаа авах нь маш чухал, та үүндээ төвлөрөх хэрэгтэй. Та амьсгаагаа авахад таны цээж тэлж байгааг анзаарч байна уу? Харин гаргах үед хэрхэн цээж чинь суларч байгааг мэдрэх нь өөрийгөө тайвшруулж илүү эрүүлээр сэтгэхэд маш чухал арга. Зүгээр л ямар нөхцөл байдалд хэрхэн хэцүү байгаа биш зүгээр л амьсгал авч гаргахдаа төвлөрөөд цөөн хэдэн удаа давтаад хий. Хамгийн багадаа 10 удаа хийгээд үз. Таны сэтгэл санаа тайвширч сайхан болох болно.

2. Өөртэйгээ ярилц

Бид бүгд толгой дотроо нэгэн дуу хоолойг сонсож байдаг. Тэр дуу хоолой заримдаа бидний аз жаргал амжилтанд чухал нөлөө үзүүлдэг. Та хэр олон удаа өөртэйгээ сөргөөр харилцаж байна. Яг энэ мөчөөс эхлээд өөрөөр хий. Чи хангалттай сайн биш байна гэхийн оронд хангалттай анхааралд өртөхүйц байлаа, эсвэл бүгд л алдаа гаргадаг энэ бол энгийн зүйл зэргээр өөрийгөө уучилж өршөөх, дэмжих дуу хоолойг бий болгоорой. Энэ бол маш чухал юм шүү. Ихэнх хүмүүс дотор дуу хоолойн сөрөг хандлага болон гадаад нөлөөллийн сөрөг зүйлс хоёрт дарлуулж хэмлүүлсээр ямар ч сүр сүлдгүй азгүй нэгэн болж байдаг.

3. Талархал илэрхийл

Хэрэв та өдрийн ихэнх хугацаанд баярласан талархсанаа илэрхийлж байвал таны аз жаргал болон бүтээлч байдал эрс ихсэх болно. Талархлын үрийг суулгах нь биднийг итгэл найдвар, урам өгөх, илүү өөдрөг байхад төвлөрүүлж байдаг.

4. Биеийн хэлэндээ илүү анхаар

Мэдрэлийн судлаачдын судалснаар хүн өөрийн биеийг хэрхэн авч явснаар өөртөө итгэх итгэлийн хүч мэдэгдэхүйцээр нэмэгддэг болохыг баталжээ. Жишээ нь та ташаагаа тулаад хөлний хооронд зай авч зогсоод үзээрэй. Таны стрессийг бууруулж өөрт итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

5. Оюуны болон биеийн фитнесийг тогтмол баримтлах

Фитнес хийх үед таны тархийг тухайн хугацаанд чөлөөлж байдаг.Биеийн хүчний фитнесүүд бидний бүтээлч байдал болон анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Мөн оюуныг сорьсон зүйлсийг хийх хэрэгтэй. Жишээ нь үгийн сүлжээ судоку гэх мэт зүйлс. Зүгээр л 20-30 минут эдгээр зүйлсийг хийж үзэхэд хангалттай. Таны стресс багасч анхаарал төвлөрөл нэмэгдэж байгааг анзаарах болно.

6. Идэх зүйл дээрээ ухаалаг бай

Хэрэггүй гэдгийг нь мэддэг хоол хүнснээс аль болох татгалзаж сурах хэрэгтэй. Хэрэглэсэн ч бага хэмжээтэй хэрэглээрэй. Учир нь хэрэггүй, муу идэх зүйлс нь таны бие махбодыг муутгахаас гадна, тухайн үе дахь сэтгэл санааг унагаж илүү удааширсан зууралдсан болгож байдаг. Үүний оронд та өөрт тохирох эрүүл боловч идэх дуршлыг маш сайн дарж чаддаг эрүүл хүнсний цуглуугыг бий болгох нь зүйтэй.

7. Нойроо сайн авах

Хангалттай сайн нойр авч байх нь таны эрүүл мэнд болон бүтээлч байдалд маш чухал нөлөөтэй.Хэрэв орой унтахаар хэвтэхэд янз бүрийн бодол эргэлдээд салдгүй бол дараах үгийг өөртөө хэлээд үзээрэй. “Би өнөөдрийн ажлыг дуусгасандаа бахархалтай байна, одоо миний тархи бие махбод амарч эхлэх болно” эсвэл унтах үедээ намуухан дуу хөгжим тавих, биеэ тайвшруулах бусад аргыг хэрэглээд үзээрэй.

Дээрх 7 дадлыг хэрэгжүүлж чадвал та өөрийн амьдралыг бүрэн утгаар нь удирдан илүү эрүүл саруул, амжилт дүүрэн байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Bro.mn™

Нурууны өвчинг адууны хомоолоор эмчлэх нь

Previous article

Хэрвээ бид ердөө л 24 цаг амьдардаг бол 8 цагт тэтгэвэрт гарна

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.