Нүүр хуудас Дэлхий Эздийгээ үгүй хийлгэсэн гэгдэх Холливудын кинонууд

Эздийгээ үгүй хийлгэсэн гэгдэх Холливудын кинонууд

The Independent сонин Холливудын хараал хүрсэнээс болж жүжигчид нь аваарт орсон, золгүй явдал тохиолдсон киног нэрлэжээ…

Оз улсын шидтэн /1939/

Хамгийн анхны хараал хүрсэн киноны нэг. Шулмасын дүрд тоглож байсан Маргарет Хэмильтон нүүр будах өрөөнд гарсан галд золтой л амиа алдаагүй байна. Харин хожим нь энэ кино зохиолоор театрын жүжиг тавьж байхад мөн л золгүй тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш хараал хүрсэн гэх уг бүтээлийн шулмасын дүрийг бүтээх хүн олддоггүй байжээ.

Полтергэйст /1982-1988/

Полтергейсттэй холбоотой дөрвөн хүн зургаан жилийн дотор дараалан тэнгэрт хальсан аж. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан нь Керол Энний дүрийг бүтээсэн 12 настай Хезер O’Рурк юм. Охин ханиад хүрсэн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ч маргааш нь бурхны оронд очсон байжээ. Тэгвэл Доминик Данн /22/ найзынхаа гарт, Жулиан Бек /60/ ходоодны хавдраар, Эмчийн дүрд тоглодог Уилл Сэмпсон /55/ зураг авалт дуусангууд бөөрний дутагдалд орон хорвоог орхижээ.

Хэрээ /1994/

Сургуулийнх нь найзуудын хэлснээр Брэндан Лид өөрийнх нь зөн совин яг эцгийнхээ адил зургийн талбай дээр хорвоог орхино гэж хэлдэг байжээ. Зөн таасан бололтой. Тэрээр “Хэрээ” киноны зураг дуусахаас найман өдрийн өмнө нас байрсан юм. Кинон дээр түүний дүр болох Эрик Дрейвен үхэхэд тэрээр бас… Хоосон буу нь яагаад ч юм цэнэгтэй байснаас үүдэн Брюс Лигийн хүү эцгийнхээ араас одсон билээ.

Супермен /1951 түүнээс хойш/

“Супермен” дандаа л өөрийн голлох дүрд тоглосон нөхдийг “үгүй хийлгээд” байдаг юм. Тэдгээрээс хамгийн харамсалтайд нь Жорж Ривз, Кристофер Рив нарынх тооцогддог. Жорж Ривз нь 1950-иад онд энэ кинонд тоглож байсан. Хурим болохоос найм хоногийн өмнө түүнийг буу хэрэглэж хорвоог орхисон байсныг олжээ. Кристофер Рив нь 1995 онд нэг удаа морьноос унан хүнд гэмтэж байсан. Гэхдээ тэрээр саяханыг болтол амьдарч байгаад 2004 онд зүрхний шигдээсээр таалал төгсчээ. Түүнчлэн энэ кинонд бүхий л цаг үед тоглож байсан Марго Киддер, Марлон Брандо, Ричард Прайору, Кирк Ален, Дина Кейн, Жерри Сигел болон Жо Шустер нар бүгд золгүй байдлаар хорвоог орхисон гэдэг.