Британийн “Empire” сэтгүүлээс XXI зууны шилдэг киноны жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтыг гаргахдаа кино шүүмжлэгчид болон сэтгүүлийн уншигчдын шалгуураар гаргадаг бөгөөд жагсаалтыг найруулагч Жорж Миллерийн бүтээсэн “Галзуу Макс: Хилэнт зам” /“Mad Max: Fury Road”, 2015/ кино тэргүүлжээ.
Нийтдээ 100 кино багтсан жагсаалтын эхний тавд:
Питер Жексоны “Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс” /“The Lord Of The Rings: The Fellowship Of The Ring”, 2001/
Кристофер Ноланы “Харанхуйн баатар” /“The Dark Knight”, 2008/
“Эхлэл” /“Inception”, 2010/ кино, мөн Барри Женкинсийн бүтээл
“Сарны гэрэл” /“Moonlight”, 2016/ кино багтжээ.
Харин эхний 10-т
Дэвид Финчерийн бүтээсэн “Нийгмийн сүлжээ” /“The Social Network”, 2010/,
Ах дүү найруулагч Жое, Антони Руссогийн “Өшөө авагчид: Цаглашгүй дайн” /“Avengers: Infinity War”, 2018/
Жордан Пилийн “Бүү үзэгд” /“Get Out”, 2017/
Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Pan’s Labyrinth”, /2006/
София Копполагийн бүтээл “Орчуулгын бэрхшээл” /“Lost In Translation”, 2003/ кино багтсан аж.
Эх сурвалж: www.empireonline.com