Нүүр хуудас Зөвлөгөө Хятад улсаас авч болохгүй 10 хүнс

Хятад улсаас авч болохгүй 10 хүнс

Оросын “Инфошторм.ру” сайтад Хятадын хамгийн хортой 10 хүнсийг танилцуулсан, ард иргэдээ татгалзахыг уриалсан мэдээлэл гарчээ. Эдгээр 10 хүнс нь Хятадын бусад хоол хүнсээс илүү хүний биед хортой, муу аж. Тухайлбал, эдгээр 10 хүнсэнд хуванцар, пестицид /шавж устгагч хор/, хорт хавдар үүсгэгчүүд ихээр агуулагддаг байна.

1.Тилапиа загас

Африкийн цэвэр усны энэ загас хоол хүнсэнд өргөнөөр ашиглагддаг бөгөөд Хятадад загасны фермүүдэд ихээр үржүүлдэг юм байна. Та загас идэхээр бол энэ загасыг л битгий сонгоорой гэнэ. Ялангуяа Хятадынхыг. Учир нь, Хятад тилапиа хүнсэнд хэрэглэхэд хамгийн тохиромжгүй, муу, хортой загас аж. Яагаад гэвэл жижигхэн цөөрөмд ихээр нь үржүүлдгээс орон зайн хувьд хавчигдмал, цэвэр ус, агаарын байнгын хомсдолд орсон тилапианууд хоол гэхээсээ илүүтэй хүний биед хор л болдог байна. Ер нь загаснууд дотроос хамгийн муу сонголт нь Хятадад өсгөж, үржүүлсэн тилапиа аж. Та мэдэхгүй байх, Хятадын загасны фермерүүд өөрсдийнхөө өсгөж, үржүүлсэн тилапиа загаснуудыг хүүхдүүддээ хэзээ ч идүүлдэггүй, идэхийг хатуу хориглогдог байна. Эцэст нь, ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд, мөн түүнчлэн АНУ-д зарагдаж буй тилапиануудын 80 хувь нь Хятадаас импортолсон байдаг аж.

2.Сагамхай загас

Хятадын загасны фермүүдэд өсгөж, үржүүлж буй бас нэгэн загас. Сагамхай загаснууд яг л гахай шиг өөрсдийнхөө хог хаягдлаар хүртэл хооллож, их бохир орчинд амьдарч чаддаг учраас Хятадад ихээр үржүүлдэг байна. ОХУ болон түүний холбоотон орнуудад худалдаалагдаж буй энэ төрлийн загасны 50 орчим хувь нь Хятадынх аж.

3.Алимны жүүс /Хятад ундаа/

“Манай орнуудад зарагдаж буй алимны жүүснүүдийн 50 орчим хувь нь Хятадаас импортлосон байдаг гэвэл та итгэхгүй байх. Гэхдээ энэ бол үнэн. Одоо манай орон /ОХУ/ пестицидээр бохирдсон хүнсний бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болчихоод байна. Бид өөрийн эрүүл мэнд болон хүүхдүүдийнхээ төлөө Хятад алимны жүүснүүдээс татгалзах хэрэгтэй. Зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн цусан дахь сахрын хэмжээг тохируулсан жимсний ундаануудыг хэрэглэх хэрэгтэй” гэжээ. Ямартай ч, Хятад алимны жүүснүүд пестицид болон цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг их муу талтай аж.

4.Лаазалсан мөөг

Саяхан АНУ-ын Эрүүл ахуй, халдвар судлалын төвөөс Хятадаас импортоор орж ирсэн муудсан лаазалсан мөөгнүүдийг илрүүлжээ. Хятадын лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зарим компаниуд ашиг олохын тулд бүтээгдэхүүнийнхээ гадна талд “органик” гэдэг шошгыг хэнэг ч үгүй наадаг байна. Хэрвээ та Гүүглээс хайвал Хятад мөөгний нууцтай холбоотой олон мэдээллийг олох болно. Манай оронд худалдаалагдаж буй мөөгнүүдийн 34 хувь нь Хятадынх байдаг. Тиймээс байгалийн гаралтай, эрүүл аюулгүй мөөг идье гэвэл хөдөө орон нутгаас л мөөг худалдаж авах хэрэгтэй.

5.Сармис

Сармис хүний биед тустай. Гэхдээ Хятад сармис хүний биед тусгүй. Учир нь, Хятадад сармисны хадгалалтын хугацааг уртасгахын тулд хэвийн хэмжээнээс илүүтэйгээр химийн бодисоор шүршдэг байна. Энэ нь идсэний дараа хүний биед муугаар нөлөөлдөг. ОХУ-д супермаркетуудад зарагдаж буй сармимнуудын 31 нь Хятадаас импортлосон байдаг аж.

6.Тахианы мах

Хятад бол шувууны ханиадаар дэлхийд тэргүүлж буй улс. Мөн таны худалдаж авсан тахианы мах халдвар аваагүй гэх ямар ч баталгаа байхгүй. Ийм баталгаагүй бүтээгдэхүүн таны зоогийн ширээн дээр байна гэж төсөөлбөл ямар сонсогдож байна. Мөн дээрээс нь Хятад тахиануудад өсөлтийн даавар тарьдаг.

7.Пластик будаа

Шууд утгаараа хуванцар будаа гэж ойлгогдох энэхүү хуурамч будааг төмс болон резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг синтетик материалаар үйлдвэрлэдэг гэнэ. Харамсалтай нь, ийм будаа үнэхээр байдаг, үйлдвэрлэж худалдаанд гаргадаг аж. Хэрвээ та итгэхгүй бол “plastic rice” /хуванцар будаа/, “fake rice” /хуурамч будаа/ гээд хайгаад үзээрэй. Жинхэнэ будаанаас огтын ялгаагүй энэ будаагаар аль болох хооллохгүй, эсвэл удаан хугацаанд хооллохгүй байх нь чухал. Учир нь ийм будаа шууд л хорт хавдарт хүргэнэ.

8.Хар перц

Хятадын тариалагчид хар перц гаргаж авахдаа лаг шавар, хүний өтгөн ашигладаг байна. Ийм зүйлсээр бордуулсан перц гашуун хүчтэй амттай болдог аж. Мэдээж лаг шавар, хүний өтгөн шингэнд аюулгүйн баталгаа гэж байхгүй. Хятадад үүнийг нь хянаад байж байдаг хууль сахиулах хүчнийхэн хомс учраас бидний эрүүл мэндэд том цохилт болох иймэрхүү бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсаар байдаг.

9.Давс

Техникийн спирт, хүнсний спирт гэдэг шиг үйлдвэрийн давс, хүнсний давс гэж байдаг аж. Тэгвэл Хятадаас аж үйлдвэрт ашигладаг ийм давсыг хүнсний давс хэмээн импортолсон тохиолдол нэг жилээр тогтохгүй гэнэ. Ийм давс хэрэглэж цаг хугацаа өнгөрөх тусам хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд хүнийг бие махбодийн болоод сэтгэцийн эмгэгтэй болгож, нөхөн үржихүйн асуудалтай болгодог байна.

10.Ногоон вандуй

Хятад Улс 2005 оноос ногоон вандуйг их хэмжээгээр нь үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ шар буурцаг, ногоон будаг, натрийн метабисульфит ашиглан химийн аргаар хуурамч ногоон вандуй гаргаж байсан аж. Ногоон вандуйнд ашиглаж буй будгийг хорт хавдар үүсгэх өндөр чадамж болон хүнд хэлбэрийн бодисын солилцооны эмгэг үүсгэдэг байдлаас нь болоод хүнсэнд хэрэглэхийг хоригложээ. Гэсэн ч үүнийг үл тоон хүмүүс хоолондоо ашигласаар байна. Хэрвээ та үнэхээр ногоон вандуй ашиглах гэж байгаа бол Хятад ногоон вандуйгаас татгалзаарай. Мөн Хятад ногоон вандуйг танихад туйлын амархан аж. Учир нь, ийм вандуйг усанд хийхэд ус ногоон өнгөтэй болдог байна.

Trendy.mn™