Дэлхий

Улс орон нь хүйтэн байх тусмаа архидах магадлал нэмэгддэг

3

Хүйтэн сэрүүн газарт амьдардаг, нарны гэрэл бага үздэг хүмүүс илүү их уух хандлагатай, түүнчлэн архинаас болж элэгний өвчтэй болох магадлал өндөр болохыг судлаачид олж тогтоожээ. Энэ талаар СВС мэдээллээ.

“Хүн бүр л хүйтэнд архи дотроос нь халаадаг гэж боддог” хэмээн Альбертагийн их сургуулийн анагаах ухааны профессор, доктор Хуан Гонсалес-Абралдес буюу судалгааны ахлагч мэдээлж байна.

Судлаачид ДЭМБ, Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлэл болон бусад мэдээллийг судалгаандаа ашиглажээ. Ингээд Канадыг бүхэлд нь, харин АНУ-ыг муж мужаар нь ангилж, нийт 193 улсыг судалгаандаа оруулсан байна. Судлаачдын гол зорилго бол архи уух нь цаг ууртай холбоотой эсэх асуудлыг мэдэх байлаа.

Судлаач Баталлер “Бид өмнө нь ийм судалгаа огт хийгдэж байгаагүй хараад үнэхээр их гайхсан. Орост хүмүүс их уудаг. Миннесотад ч мөн их уудаг. Тэд бүгд л “Хүйтэн байхад уух хэрэгтэй” гэдэг. Гэхдээ яагаад гэдгийг нь огт судалж байгаагүй юм билээ” гэжээ.

Тэгтэл хүйтэн цаг агаартай, нарны тусгал бага байх тусам архидалт, архины гаралтай элэгний хатуурал нэмэгдэж байгаа нь ажиглагдсан гэнэ.

trendy.mn™

Цэвэрлээгүй багсаар нүүрээ будсанаас болж амиа алдах дөхжээ

Previous article

Сельфиний талаарх сонирхолтой зүйлс: Сельфи гэдэг үгийг гостуу Австрали эр анх хэрэглэжээ

Next article

You may also like

More in Дэлхий

3 Comments

  1. Like!! Thank you for publishing this awesome article.

  2. I like the valuable information you provide in your articles.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.