ЗөвлөгөөЭрүүл Мэнд

Ходоодны өвчнийг анагаах Монголын эртний аргууд

4

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг: Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм.

-Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ.

-Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ.

– Манай оронд элбэг ургадаг таван салааг хандалж уухад сайн билээ

– Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ

– Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг

– Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж уухад шарх лавтай эдгэнэ

– Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг билээ

– Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно

– Нохойн хошуу буюу ганьдгарын буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ

– Чацаргана идэх тосыг нь эмийн журмаар уух гоц сайн шархлаа эдгэдэг билээ

– Жанчивлан сувилалыг эмч Цэвээн тарваганы бөөрний өөхийг наранд тавьж саванд тосч аваад газар хадгалж өдөрт 2 халбага тос өглөө оройд уусаар 14 хоног уугаад ходоодны шархлаа эдгээсэн гэдэг билээ

– Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ.Залгиж хэрхэвч болохгүй 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна.Өглөө өлөн дээр,оройд хийгэд байхад 10-20 хоногт эдгэнэ

– Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн

– Төвдүүд “Дувтоврилгор”гэдэг эмээ байнга уудаг бөгөөд нарийн гэдэг өвчин байдаггүй гэнэ

– Энд зориуд дурьдхад хүн өөрийн өлөн шээсээ уугаад байхад олон төрлийн өчнөөс сэргиилж эдгээж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй байх

– Өөрийн шээс өөрт эм болдогийг олон удаа үзсэн сонссон юм. Ходоодны өвчтэй Сэмжаан эмнэлгээр хэдэн жил яваад эдгэрээгүйд аяганы хагас ус буцалгаад нүдэж бэлдсэн Игүүшин жижиг халбагыг хийж бүрээд уугаад байсан нь зүгээр болжээ

– Хоол идэхээ больчихсон хүн тарваганы тос өдөрт 3-4 халбага уугад 2 жил болж эдгэсэн билээ. Өмөн үү өвчинд хэрэглэдэг юм. Баян-Өлгийнхөн хэрэглэдэг

– Ня-бо Шагдарсүрэн гэгч хоол идэж чаддаггүй эмч паалангийн шархтай гэж л дээ. Мань эр архи ч сйан уудаг юм. 3 литр баавгайн өөх 6 сар уусан нь эдгээд олон жил боллоо

– Хадны хааг ширгээд уухад суулгах өвчин зогсоно.

– Элэг өвдвөл голдуу баруун хавирганы ясан дор өюдөх, эвгүй оргих, гэдэс үргэлж хөөх, хоолонд дургүй болох бөөлжис хүрэх хоолны шингэц муудах, бие сулрах, тамиргүй болох, нүд,нүүр улайх, ам гашуу оргих, элэг томорсон мэт санагдах шинжүүдтэй.

Хамгийн эрүүл бус хооллолттой үндэстний тоонд монгол оржээ

Previous article

Монголчууд үр хүүхдүүддээ гахай, тахиа, загасны мах идүүлдэггүй байв

Next article

You may also like

4 Comments

  1. Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.

  2. These are actually great ideas in concerning blogging.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.