Дэлхий

Буруу зүйл хийсэн хүүхдээ ойд долоо хоног үлдээжээ

5

Зарим эцэг эхчүүд япончуудын хүүхдүүдээ хүмүүжүүлэх зарчмыг ихэд үнэлдэг. Тэд ямар ч дуулгаваргүй хүүхдийг япон аргаар хүмүүжүүлж болно гэж үздэг билээ. Тэгвэл Японд саяхан болсон нэгэн хачирхалтай түүхийг хүргэж байна. Нэгэн эцэг эх дуулгаваргүй хүүгээ шийтгэхээр шийдэж, ойд ганцааранг нь үлдээжээ.

Энэ түүх долоон настай Ямато хүүгийн энгийн нэгэн дэггүйтлээс эхэлсэн юм. Хүү хажуугаар явах машин руу чулуу шидэж, оновол ихэд баярлаад байж гэнэ. Хүүгийнхээ энэ этгээд үйлдлийг харсан эцэг эх нь маш их уурлаж, түүнийг машиндаа суулгаж аваад, ойд ганцааранг нь үлдээжээ.

Үнэхээр муугүй шийтгэл байгаа биз. Гэхдээ та япон эцэг эхийг харгис гэж хэлэхээсээ урьтаж цааш нь уншаарай. Тэд тийм ч харгис эцэг эх биш аж. Үнэн хэрэгтээ тэд хүүгээ жаахан айлгачихаад авах гээд хэдэн минутын дараа эргэж ирсэн гэнэ. Гэтэл хүү нь газрын гаваар орсон мэт алга болжээ. Ойд зэрлэг амьтад олон байдаг учир эцэг эх нь сүнсээ айлтал айжээ.


Ингээд цагдаа дуудаж, болсон бүхнээ хэлсэн байна. 150 хүний бүрэлдэхүүнтэй аврах ангийнхан, цагдаа нар, сайн дурынхан бүтэн долоо хоногийн турш ойг самнаад ч хүү гарч ирсэнгүй. Ээж, аав хоёр нь ч сэтгэлээр унаж, хүүгээ үхчихэж гэж бодохдоо хүрээд байтал гэнэт олжээ. Хүүгийн хувцас урагдаж, маш их өлссөн ч цоо эрүүл, ганц нэг хөхрөлт, шалбаралтыг эс тооцвол зүв зүгээр гараад ирэх нь тэр.

Хүүгээс цагдаа нар байцаалт авах үед Ямато бодож байсан шиг тийм ч гэнэн хүүхэд биш болох нь батлагджээ. Тэрбээр үеийнхнээсээ ой дотор цэргийн нууц полигон байдаг тухай сонссон аж. Ингээд аав ээж нь хүүгээ орхиход удаан бодолгүйгээр шууд л ой руу полигоны эрэлд гарчээ.

Эрч хүчтэйгээр долоо км зам туулсны эцэст хүү үнэхээр л хоосон полигон олж гэнэ. Ингээд полигоны нэг байшинд хэд хонож байтал цэргүүд сургуулилтаар иржээ. Цэргүүд ч маш их гайхаж, хүүг цай, хоолоор ундаалсны дараа цагдаа нар мэдээлэл өгсөн байна. Ингээд цагдаагийн ажилтнууд хүүг ирж авч, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Эмч хүүд үзлэг хийгээд түүнийг айгаагүй төдийгүй ойд байх нь таалагдсан тухай мэдээлсэн байна. Ямато сэтгэл нь өөдрөг, адал явдалдаа дуртай байгаа төдийгүй ээж аавдаа ч гомдоогүй гэнэ.

Хүү хэдий ээж аавдаа гомдоогүй ч цагдаа нар эцэг эхийг нь уучлалт гуйхыг шаарджээ. Ингээд хүүгийн аав олон нийтийн өмнө цагдаа, хүүгээсээ уучлалт гуйсан байна. Тэрбээр энэ үйлдлээсээ болж маш их ичиж байгаа төдийгүй дахиж хэзээ ч хүүгээ ингэж шийтгэхгүй гэж амлажээ.

Эх сурвалж: Erennews.mn

Монголчууд үр хүүхдүүддээ гахай, тахиа, загасны мах идүүлдэггүй байв

Previous article

Сэтгэлзүйн зөвлөгөө: Аливаа зүйлийн мөн чанарыг ухаарч ойлгосон хүн сэтгэлийн тэнхээтэй байдаг

Next article

You may also like

More in Дэлхий

5 Comments

  1. Like!! Thank you for publishing this awesome article.

  2. I am regular visitor, how are you everybody? This article posted at this web site is in fact pleasant.

  3. I think this is a real great blog article. Really Great.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.