ЗөвлөгөөЭрүүл Мэнд

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

6

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй.

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Хоолойны үрэвсэлтэй хүн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлна. Yүний тулд 100 гр хуурай үрийг 500 гр усанд буцалган 300 гр болтол ширгэж хандлаад хөргөн шүүгээд амаа зайлахад маш сайн нөлөөтэй.

Хар нэрс идвэл нүдний хараа сайжирдаг. Мэнгэр өвчтэй хүн уулын нэрсийг битүү саванд нэг аягыг ёотон, шар тостой хийгээд тогоотой усанд битүү жигнэж, уураг шиг болтол нь буцалгаад бүлээнээр нь ууна. Yүнийхээ дараа наранд толгойгоо халаахгүй хэвтвэл эдгэнэ. Уушигны архаг өвчтэй хүн нэрс, чацаргана мэтийн жимсийг цагаан гүүний түүхий сүүнд хийж исгэн 15 хоног уухад бие мэдэгдэм сайжирдаг.

Нэрс нь ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйцэх, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог. Yүний тулд хоёр аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж 4-5 цаг тавьж хандлан аяганы дөрөвний нэгээр өдөр 4-5 удаа ууна. Мөн нэрс цусан суулга, гэдэсний хижиг, сахуугийн өвчин үүсгэгчийг үгүй болгодог учир цайны дөрвөн халбага нэрсний үрийг нэг аяга буцалсан усанд хийж тасалгааны халуунд 8 цаг байлгасны дараа бүтэн өдөрт нь багтаан уудаг. Өтгөн хатдаг хүн шинэхэн нэрсийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа болино.

Эмэнд эдгэдэггүй ханиадыг уламжлалт аргаар эмчлээрэй

Previous article

Сонирхолтой мэдээлэл: Бодлоороо тоглодог хөгжим

Next article

You may also like

6 Comments

  1. Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.

  2. I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

  3. I like this website very much, Its a very nice office to read and incur information.

  4. Your site is very helpful. Many thanks for sharing!

  5. I really like and appreciate your article post.Thanks Again. Awesome.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.