ДэлхийТехнологи

Сонирхолтой мэдээлэл: Бодлоороо тоглодог хөгжим

4

Encephalophone буюу Энцефалофон нэртэй энэ хөгжмийн зэмсэгийг тоглохын тулд танд авьяас эсвэл нот мэддэг байх эсвэл асар их чадвар шаардлагагүй. Frontier in Human Neuroscience сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа буюу туршилтанд 15 хүн оролцожээ.

Хөгжмөө ажиллуулахын тулд тархин дахь цахилгаан сигналыг хэмждэг малгайг оролцогчдод өмсүүлсэн байна. Энэ малгай тархины хоёр төрлийн сигналыг уншдаг.

Нэг нь нүдээ анихад нөгөө нь хөдөлгөөн хийх тухай бодох үед. Малгай тархины сигналуудыг нот болгон хөрвүүлэнгээ синт ашиглан хөгжим болгодог. Ямар ч сургуулилалтгүйгээр бүх оролцогчид хөгжмийн зэвсэгийг төвөггүй тоглож байсан гэж тэмдэглэжээ.

Оролцогчийг нүдээ анихад сигнал илүү сайн өгч байсан ба судлаачид хөдөлгөөн хийх тухай бодоход яаж ажиллахыг илүү сонирхож байна гэсэн байв.

Одоо судлаачид Энцефалофон хэмээх зэмсгээ улам нарийн, боловсронгуй, олон төрлийн дуу авиа гаргадаг болохыг хүсч байна. Тэгээд мэдээж тэдний эцсийн зорилго бол энэ зэмсэгийг эмчилгээнд ашиглах шүү дээ.

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

Previous article

Зөвлөгөө: Угжны буруу хэрэглээнээс болж хүүхдийн шүд маш ихээр гэмтдэг

Next article

You may also like

More in Дэлхий

4 Comments

  1. Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.

  2. These are actually great ideas in concerning blogging.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.