Нүүр хуудас Дэлхий Дэлхийд хамгийн эрэлттэй 10 машин

Дэлхийд хамгийн эрэлттэй 10 машин

Эр хүний чимэг болсон төмөр хүлгийн тухай үргэлж сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Edmunds” сэтгүүл өнгөрсөн онд хамгийн эрэлттэй байсан 10 автомашиныг жагсаалаа. Гэхдээ зөвхөн хэчбэк буюу дунд оврын жийпүүдийн дунд явуулсан уг судалгаанд дэлхийд алдартай үйлдвэрлэгчдийн урдаа барьдаг загварууд нэрлэгджээ.

10. Lexus RX 350

Нийт 270 морины хүч, 3.5 литрийн багтаамж бүхий v6 хөдөлгүүртэй Lexus RX 350 автомашины энэ оны шилдэг арван том оврын тэрэгний нэгээр нэрлэгдлээ. Эвтэйхэн хийц, зөөлөн явдалтайн сацуу, уур амьсгалын тохиргоо, найман спикер бүхий саунд тохиргоотой уг машиныг барууны болон Азийн хэрэглэгчид ихэд таашаажээ.

9. Ford Explorer

Хэрэглэгчдийн хамгийн эрэлттэй автомашинуудын есдүгээрт Ford Explorer жагсчээ. 1991 оноос хойш тогтмол үйлдвэрлэгдэж байгаа Ford Explorer автомашин нь америкчуудын дасал болсон унааны нэг. Одоо хүртэл имижээ алдаагүй энэхүү төмөр хүлгийн тухай америкчуудын дунд “Эр хүн бүрт байх ёстой унаа” хэмээх хэлц үг хүртэл гасан байдаг.

8. Audi Q5

Хэчбэк ангилалдаа хамгийн эвтэйхэн, том, хурд сайтай автомашинд тооцогддог Audi Q5 хамгийн эрэлт ихтэй унааны наймдугаарт эрэмблэгдэв. Ямар ч автомашин борлуулагдийн гүйлгээ сайтай энэхүү тэрэг хөдөлгүүрийн багтаамж, хурд хүчний хувьд маш сайн хийцтэй. Спорт ангиллаар хийгддэг учир аялал, зугаалга, ан гөрөө, экспедицийн зорилгоор унаж ашигладаг. Энгийн хэрэглээнд ч тохиромжтой гэгддэг Audi Q5 дээд ангилалд багтах төмөр хүлэг юм.

7. Toyota Rav4

Зах зээлд өөрийн байр сууриа аль хэдийн олсон Toyota компанийн Rav4 автомашин хэрэглэгчдийн эрэлт ихтэй унааны долоодугаарт бичигдлээ. Тийм ч том мотортой биш гэлээ хүч чадлын хувьд гологдоод байхааргүй энэ загварыг Toyota жил бүр шинэчилж зах зээлд нийлүүлдэг. Эрэлт ихтэй учир компанийн борлуулалтад эерэгээр нөлөөлдөг гэнэ.

176 морины хүч, мост, 2.5 литр бүхий дөрвөн цлиндртэй хөдөлгүүр, дөрвөн дугуйн хөтлөгч систем зэрэг нь Rav4-ийг элсэн цөл, уулын бартаат замд ч давхих чадалтайг харуулдаг.

6. Ford Escape

Америкт хамгийн их борлогддог машин бол Ford Escape. Худалдаанд гарсан цагаасаа хойш хэчбэк ангилалдаа хамгийн өвөрмөц шийдэлтэй, итгэл даах унаа гэх олон эерэг үнэлгээг хэрэглэгчдээс авсан юм. Спорт, бизнес, аялал жуулчлал гээд ямар ч имижд бүрэн тохирох уг машин хэрэглэгчдийн эрэлттэй төмөр хүлгийн 6-д нэрлэгджээ.

5. Jeep Grand Cherokee

Бараг 290 морины хүчтэй энэ унаа хөдөө гадаа, аялал зугаалгаар явдаг хэн бүхний найдвартай “гэр” байх болно. Овор ихтэй, өндөр, хөдөлгүүр том, дотоод эд ангийн хувьд маш сайн хийцтэйгээс гадна америк, европчуудын хэрэглээнд аль хэдийн дасал болжээ. Одоо Азид хэрэглээ нь өсч байгаа энэхүү төмөр хүлэг “Jeep” ангилал дотроо хамгийн шилдэг хувилбар нь болсон гэж үзэгсэд олон бий. Яах аргагүй эрэлт ихтэй уг машин өнөө цагийн хэрэгцээг хангах бүхнийг өөртөө шингээсэн.

4. Mazda CX-5

Жагсаалтад байгаа машинуудаас хамгийн залуу нь “Mazda CX-5” юм. Ердөө 2013 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа уг хэчбэк маш хурдан олны хэрэглээнд нэвтэрсэн юм. Дөрвөн дугуйндаа хөтлөгчтэйн дээр чамлахааргүй моторын үзүүлэлттэй мөн хэлбэр загварын хувьд маш сайн хийцтэй. Үйлдвэрлэгчид энэ машиныг зах зээлийн зорилтот хэсэг рүү чиглүүлсэн бөгөөд зөвхөн аялал, спортын зорилгоор хэрэглэхэд системийг нь тохируулжээ.

3. Toyota Highlander

Зах зээлд хамгийн борлуулалт ихтэй автомашины жагсаалтыг Highlander байхгүйгээр төсөөлөх аргагүй. Японы компани энэ загвараа хамгийн ихээр гадны зах зээлд нийлүүлдэг бөгөөд хэрэглэгчид ч яах аргагүй Highlander-ийг сайн тэрэг гэдгийг нь мэддэг. Аюулгүй байдал, тав тух, моторын багтаамж, хэлбэр хийц нь дахин давтагдах аргагүй уг бүтээл АНУ, Европ, Азийн зах зээлд өндөр борлуулалттай байдаг ба уг унаа үнийн хувьд ч боломжийн юм.

2. Subaru Forester

Өнгөрсөн онд хамгийн эрэлттэй байсан автомашины хоёрдугаарт Subaru Forester бичигдлээ. Туулах чадвар сайн, хүчин чадал ярилтгүй, хамгийн гол нь хэн бүхний мэддэг брэнд авотмашин бол Subaru. Үйлдвэрлэгчдийн хамгийн ихээр зах зээлд гаргадаг Forester буюу “ойн хамгаалагч” нэртэй уг машин хэчбэк ангилалдаа аль хэдийн томчуудын тоонд орох болжээ.

1. Honda CRV

Хамгийн эрэлттэй байсан автомашины жагсаалтад нэгдүгээрт орсон Honda CRV өнгөрсөн онд үнэхээр борлуулалт сайтай байлаа. Америк, Европчуудын эхний сонголт болсон энэхүү машин full time, дөрвөн хөтлөгч хийгээд шатахууны хэмнэлттэй зарцуулалт гээд дурьдаад байвал маш олон давуу чанартай юм. Яг л седан төрлийнх мэт дөрвөн цлиндртэй ч хүчээ тохируулдаг шийдэл, зорчигчдын тав тух аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан зэрэг нэмэх оноо авах олон шалтгаан CRV-д бий. Харин хэрэглэгчид уг машиныг үл ялиг хэлбэр муу хэмээн дүгнэдэг нь худлаа биш. Дөрвөлжиндүү, өндөр хамартай хийцийг үйлдвэрлэгчид юун түрүүнд аюулгүй байдал (safety)-тай холбожээ. Үнэхээр ч тийм юм. Өнгөрсөн онд хамгийн их зарагдсан ч осол аваарт хамгийн бага өртсөн хэчбэк машин бол CRV билээ. Жагсаалтыг тэргүүлсэн Honda CRV энэ онд уг загварынхаа сайжруулсан хувилбарыг зах зээлд нийлүүлэх аж.

Prius энд алгадаа 😀