Амьтны ертөнц

Дэлхийн хамгийн ухаантай 10 нохойн үүлдэр

0

Английн нохой сургалтын төвийн шинжээчдийн хэд хэдэн судалгааны үндсэн дээр тогтоосон хамгийн ухаантай 10 үүлдрийг танилцуулж байна.1. “Border Collie” бол малч, спортын үүрэг зориулалт бүхий нохой юм. Энэ бол хамгийн шилдэг хонь хариулдаг үүлдэр. Тэд маш ухаантай бөгөөд түүнд байнгын биеийн болон оюун ухааны дасгал сургуулилт хэрэгтэй байдаг. Тэд эзэнтэйгээ хамт ажиллаж байхдаа хамгийн их баяртай байдаг. Нохойн спортын уралдаан, ялангуяа “Флайбол”, “Фрисби” тэмцээнд түрүүлдэг. Тэд дуулгавартай, сэргэлэн учир ямар ч зүйлийг маш хурдан сурах чадвартай байдаг.

2. “Poodle” бол хоёрдох ухаалаг үүлдэр юм. Тэд ангийн нохой, хоточ нохой, аврагч нохойн үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ч маш сайн гүйцэтгэдэг. Эгдүүтэй Toy Poodle шувууны анд тун сайн. Poodle хэмжээнээсээ хамаарч гурван төрөл байдаг. Тэд гэр бүлээ маш сайн хамгаалдаг.

3. “German Shepherd” нь Rin Tin Tin киногоор маш олон хүний зүрх сэтгэлд хүрч асар их нэр хүндийг олж авсан юм. Энэ үүлдрийг мөн “Alsatian” гэж нэрлэдэг. Энэ бол хамгийн хайр татам үүлдрийн нэр бөгөөд маш үнэнч, хатуужилтай.Урьд нь тэд мал хариулах үүрэгтэй байсан ч тэдний ер бусын ухаалаг байдал нийгэмд өндөр байр суурийг эзлэхэд нөлөөлсөн. Тэд цагдаагийн болон хамгаалалтын ажлыг хялбархан сурдаг. Үнэнч, найдвартай German Shepherds гадаадын цэргийн хүчинд зүтгэдэг. Тэд дуулгавартайтөдийгүй аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаг.

4. “Golden Retriever” бол дэлхийн хамгийн нэр хүндтэй үүлдрүүдийн нэг юм. Урьд нь тэд ангийн үүрэг зориулалттай байсан. Тэд тоглоомыг гэмтээлгүйгээр амандаа зөөлөн зууж авчирдаг. Тэдний шигүү үс нь хүйтэн усанд сэлэх үед биеийн дулааныг хадгалдаг. Тэдний үнэрлэх чадвар маш сайн бөгөөд хамгаалалтын, үйлчилгээний ажилд тун тохиромжтой. Цагдаагийн байгууллага болон цэргийхэн тогтмол Golden Retriever –ийг хар тамхи, тэсэрч дэлбэрэх бөмбөгийг хайж илрүүлэхэд ашигладаг. Тэд ер бусын хүлээцтэй зан характертай учир жаахан хүүхэдтэй айлд тохиромжтой. Тэд жавхаалаг, ухаалаг, халамжтай гэр бүлийн сайн нөхөр билээ.

5. “Shetland Sheepdog” яг л урт үст collie шиг харагддаг. Урьд нь энэ үүлдэр Шетландын арлуудын сүрэг хонийг хариулах, хамгаалах үүрэгтэй байв. Тэд маш ухаалаг бөгөөд хоточ нохой, мал хариулах болон ажиглахдаа тун чадамгай байдаг. Тэд өндөр сургалттай ба гадны этгээдтэй сэжиглэнгүй ханддаг. Түүнчлэн, дуулгавартай байдлыг сорих, ур чадварын шалгалтыг сайн давдаг. Тэднийг энхрийлэн “Sheltie” гэж дууддаг. Тэдний арьсны гадна тал нь урт шулуун, сууриндаа өтгөн үстэй хоёр давхаргат арьстай. Тэдний үсийг нь ширэлдэхээс сэргийлж тогтмол самнах хэрэгтэй байдаг. Хавар, намарт тэдний арьс, үс гууждаг.

6. “Labrador Retriever” бол сайн хамгаалагч, зоригтой, тэвчээртэй, ухаалаг үүлдэр бөгөөд бүх л насныхны хайрыг татдаг. Тэд маш их сургалттай учраас ихэвчлэн хөтөч болон үйлчилгээний үүрэг бүхий алдартай үүлдэр юм.Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй сайн ажилладаг.Тэд гэрийн сайн нөхөр байхаас гадна Labs хил дамнасан хууль бус наймаа контрбанд, хууль бус эм, тэсэрч дэлбэрэх бөмбөг, бодис илрүүлэх, аврах ажиллагаа зэрэг цэрэг, цагдаагийн ажилд их хамрагддаг. Тэд дуулгавартай байдлыг сорих шалгалтанд үнэхээр сэргэлэн ханддаг. Тэд усанд дэсвэртэй давхар үс, арьстай бөгөөд ерөнхийдөөтогтмол угааж, самнах хэрэгтэй байдаг.

7. Ухаалаг үүлдрийн нэг бол нуугдмал өхөөрдөм “Papillon” юм. Энэ бол хуучны toy нохдын цэвэр үүлдрүүдийн нэг. 16-17-р зуунд, тэднийг “Dwarf Spaniels” ба “Toy Spaniels” гэдгээр мэддэг байсан. Өнгөрсөн үед зөвхөн хааны гэр бүлийхэн болон язгууртанууд Papillon –ыг тэжээдэг байсан. Тэдний сонсох чадвар маш өндөр учир дүлий эсвэл сонсгол муутай хүний сайн нөхөр мөн хоточ нохойн үүргийг маш сайн гүйцэтгэдэг. Тэдний чих яг л далавчаа дэлгэсэн эрвээхэй шиг харагддаг учраас зарим хүмүүс тэднийг “Butterfly Dog” гэж нэрлэдэг. Тэд дуулгавартай бас их сэргэлэн. Тэд хүмүүсийн дунд байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг. Тэд гэрийн бусад тэжээмэл амьтан болоод хүүхдэд сайн үлгэр дууриалал үзүүлдэг гайхалтай нохой юм.

8. “Doberman Pinscher”-ийг хэд хэдэн үүлдрийн буюу Pinschers, Greyhounds, Rottweilers, and Beauceron –ны үр дүн гэхэд болно. Энэхүү үүлдрийг German Louis Dobermann –ны нэрээр нэрлэсэн бөгөөд тэрээр өөрийгөө дээрэмчдээс хамгаалж чадах сайн хамгаалагч нохой гаргахыг хүсдэг байсан юм. Энэ үүлдэр хувьсан өөрчлөгдөж, сайн хоточ, хамгаалагч, цагдаагийн нохой болсон. Одоо бол тэд хамгаалагч үүлдэр болсон. Doberman Pinschers маш дуулгавартай, юмыг амархан сурдаг учир ямар ч хүнд сургалтыг сурах чадвартай байдаг. Тэдний зарим нь эмчилгээний нохойн үүрэг гүйцэтгэдэг. Тэд эзэндээ маш үнэнч байдаг ба бусдад харш ханддаг. Doberman бол эзнээ маш сайн хамгаалдаг. Тэдний ноёрхлоо тогтоох гэсэн чиг хандлага, тулааны бэлэн байдалд байлгахаас зайлсхийхийн тулд тэднийг нийгэмшүүлэх нь маш чухал. Тэд хүйтэн уур амьсгалд маш мэдрэмтгий учир Dobes-ийг гэрт тэжээх нь зүйтэй. Тэднийг дасгал сургуулилт хийхээр салхилуулах эсвэл бие засуулахдаа, хүйтэнд удаан байж чадахгүйг санаарай.

9. “Rottie” нь хэрцгийдүү төрхтэй бөгөөд үүгээрээ ч нэр хүндтэй. Энэ үүлдэр гэр бүлийн сайн нөхөр ухаантай нохой юм. Энэ бол хамгийн шилдэг хамгаалагч үүлдрүүдийн нэг. Хэрэв Rotties -ийг буруу сургавал ихэнх нь догшин зуудаг нохой болдог. Урьд нь өөрийн эзэн, эзнийхээ гэр бүлийг хамгаалах мөн хүнд ачаа зөөх үүрэгтэй байв. Rottweilersажилтай, завгүй байхдаа хамгийн их баяртай байдаг. Тэд эмчилгээ, үйлчилгээний нохой, цагдаа цэргийн нохой, малчны нохойн үүргийг сайн гүйцэтгэдэг ба ур чадварын, дуулгавартай байдлын сорилд сайн өрсөлдөгч байж чаддаг.

10. “Australian Cattle Dog” нь Австралийн хатуу, ширүүн, халуун уур амьсгалд тохирсон үүлдэр юм. Энэ бол маш хатуужилтай нохой бөгөөд үхэр хариулах үүрэгтэй. Эрс тэс уур амьсгалд маш хурдан зохицох чадвартай. Тэд хуцалгүйгээр маш хурдан бас хялбарханаар зэрлэг үхрийг удирддаг. Урьд нь тэднийг Queensland Blue Heeler болон Australian Heeler гэж нэрлэдэг байсан. Тэд дуулгавартай байх, мал хариулах сорилт бүхий тэмцээнд маш сайн өрсөлддөх чадвартай гэдгээ харуулсан. Түүнчлэн, энэ үүлдэр сайн хамгаалагч юм.

Шуугиан тарьсан хуурам зургууд хэсэг 1

Previous article

Хоол хүнсний ашигтай витаминыг алдагдуулдаг 5 зүйл

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.