ЗөвлөгөөХоол

Хоол хүнсний ашигтай витаминыг алдагдуулдаг 5 зүйл

0

Нэг. Үр тарианы бүтээгдэхүүн

Үр тарианы бүтээгдэхүүнд B төрлийн витамин элбэг агуулагддаг. Гэвч будааг нарийн боловсруулах явцад буудайн хөврөл ба хальсыг арилгаснаар 70 хувийн витамин ба эрдэс нь алдагдаж, ширхэглэгийн хорогдол нь илүү их болдог.

Сануулга: Нарийн боловсруулсан идээ ундааг багасгаж, үр тариа буурцагны төрөл, төмсний төрлийн идээ унд илүү хэрэглэж, нарийн боловсруулсан цагаан будаа гурилын алдагдсан шим тэжээлийг нөхөж авбал зохино.

Хоёр. Ус

Витамин C, B зэрэг витамины усанд уусамтгай витамин нь уусмал байдалд байхдаа амархан алдагддаг. Хүнсний ногоо будааг угаах үед витамин C, B төрлийн витамин нь уусдаг байна.

Сануулга: Хоол хийхдээ хүнсний ногоогоо эхлээд угааж дараа нь хэрчинэ. Хэрчсэн даруйдаа тогоондоо хийнэ. Халуун усанд хийхдээ ногоогоо аль болох бүтнээр нь байлгахыг анхаарвал зохино. Будаагаа ус гоожуулж угаахгүй, зөөлөн хутгаж 1-2 удаа зайлж угаахад болно.

Гурав. Хужир

Хужир бол B төрлийн витамины хамгийн том дайсан. Наримын төрлийн идээнд B төрлийн витамин элбэг агуулагддаг. Будаатай шөл хийх махыг хужранд “давслах”-д B төрлийн витаминыг нь ихээр алдагдуулдаг.

Сануулга: Будаа чанахдаа эхлээд өтгөрүүлж болно. Аль болох олон төрлийн жимсээр махыг зөөлрүүлэх эд болгож болдог. Жишээлбэл: Гадил жимс, хан боргоцой зэргийн шүүсээр махаа “давсалж” болно.

Дөрөв. Хүчилтөрөгч

Зарим витамин хүчилтөрөгчтэй нийлснээр химийн урвал үүсч витамин нь үгүй болдог. Хүнсний ногоо буюу жимсийг хэрчээд удаан хугацаанд задгай байлгавал витамин C нь үгүй болно.

Сануулга: Хүнсний ногоо буюу жимсийг хэрчээд удаан хугацаанд задгай байлгаж болохгүй. Үр тариаг гэрэл чийггүй газарт хадгалах хэрэгтэй.

Тав. Давс

Хоол хийхэд давс хийх нь энгийн зүйл. Гэвч давс хийснээс болж хүнсний ногоон дахь витамин C багасдаг. Давс их хийх буюу эрт хийвэл хорогдол нь их гэдгийг судалгаагаар баталсан байна.

Сануулга: Хүнсний ногоонд давс бага хийнэ. Болгосны дараа давс хийхийг анхаарвал зохино. Хамгийн сайн нь ногоо аягалах үед хийх бөгөөд витамин C хамгаалахаас гадна давсны хэт их хэрэглээнээс татгалзуулж чаддаг ажээ.

Дэлхийн хамгийн ухаантай 10 нохойн үүлдэр

Previous article

Дэлхийн хамгийн ер бусын 15 шөл

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.