ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл Мэнд

Ариун цэврийн өрөөнд утастайгаа удаан суух нь маш аюултай

5

Ариун цэврийн өрөөнд ухаалаг утас хэрэглэх нь олон аюул дагуулдагийг эмч нар анхааруулжээ. Хүмүүс бие засах газарт утастай орсноор хавьгүй илүү цагийг суултуур дээр өнгөрөөдөг байна. Энэ нь арын сүвний венийн судсыг өргөсгөж, шамбарамтай олох эрсдэлийг бий болгодог гэнэ.

Их Британийн эмч Сара Жарвис бие засахаар орохдоо гар утсаа үлдээхийг зөвлөж байна. Насанд хүрсэн англичуудын бараг дөрвөн хүн тутмын нэг нь энэ өвчний улмаас зовж шаналдаг агаад шамбарам нь сүүлийн үед Их Британид их түгээмэл болж байгаа өвчин гэдгийг Жарвис эмч анхааруулжээ.

Харин доктор Лиза Акерли 00-ийн өрөөнд утастай орсноор олон төрлийн өвчин үүсгэх нян бактерийг гар утсаараа дамжуулан өөртөө “бэлэглэдэг”-ийг сануулж байна. Суулгалт өвчнийг үүсгэгч норовирүсээс эхлэн Сальмонеллёзын халдварыг хүртэл авах магадлалтай гэнэ.

Жорлонд гар утасгүйгээр орж чадахаа байсан, үг авах дургүй хүмүүст Лиза эмч ийм зөвлөгөөг хүргэж байна.

Баруун гартай хүмүүс суултуур дээр сууж байх үедээ солгой гараар л утсаа оролдож, биеэ засч дуусаад гараа сайтар угаасны дараа л баруун гараа “ажил”-д оруулахыг зөвлөжээ. Солгой хүмүүс эсрэгээр нь хийх хэрэгтэй гэдгийг та бүхэн ойлгосон байх. Ингэснээр элдэв өвчний нян халдвар гар утасны гадаргуу дээр наалдах аюулыг бага ч болов багасгаж, өөрөө өвдөхөөс гадна ойр дотны хүмүүстээ халдвар дамжуулахаас сэргийлэх арга ядсан арга гэдгийг өгүүлсэн байна.

Санамсаргүйгээр гэнэт баяжсан дэлхийн таван тохиолдол

Previous article

Сонжоо: Та хэн бэ?

Next article

You may also like

5 Comments

  1. Like!! Great article post.Really thank you! Really Cool.

  2. I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

  3. Thanks for fantastic info I was looking for this info for my mission.

  4. Your site is very helpful. Many thanks for sharing!

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.