Зөвлөгөө

Сонжоо: Та хэн бэ?

1

Өөрийгөө хамгийн аз жаргалтай мэт санах мөч байхад бvх зvйлд сэтгэл ханамжгvй байх өдөр ч бас бий. Амьдралын тухай мэдрэмж таны тусгалд хэрхэн тусдаг вэ?

1. Туулж өнгөрүүлсэн жилүүдийнхээ талаар бодохдоо та хэрхэн дvгнэдэг вэ?

  • А. Сайнаасаа муу нь давамгай байж дээ.
  • Б. Муугаасаа сайн нь илүү байжээ.
  • В. Бvгд маш сайн байжээ.

2. Ажлын өдрийн эцэст та…

  • А. Өөртөө сэтгэл ханамжгvй байдаг.
  • Б. Өдрийг илүү өнгөрүүлж болох байж дээ гэж боддог.
  • В. Сэтгэл хангалуун унтахаар хэвтдэг.

3. Толинд хараад…

  • А. Цаг хугацаа ч өршөөлгvй юм даа!
  • Б. Тийм ч муугvй шүү!
  • В. Бvгд сайхан байна шүү!

4. Танилуудын чинь нэг сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон тухай мэдээд та…

  • А. “Надад аз тохиох биш дээ!”
  • Б. “Би яагаад хожиж болохгvй гэж“
  • В. “Нэг өдөр би ч бас хожино доо!”

5. Сониноос ямар нэг хэрэг явдлын тухай уншаад та…

  • А. “Надад ч бас тохиолдоно доо!”
  • Б. “Азаар энэ гай намайг тойрч дээ”.
  • В. “Сэтгүүлчид санаатай хэтрүүлэг оруулжээ”

6. Өглөө босохдоо ихэвчлэн:

  • А. Юуны ч тухай бодохыг хvсдэггvй.
  • Б. Ирэх өдөр намайг юу хvлээж байгаа бол гэж боддог.
  • В. Шинэ өдөр эхэллээ, шинэ сонин зvйл болж магадгvй хэмээн сэтгэл хангалуун байдаг.

7. Та найз нөхдийнхөө тухай юу боддог вэ?

  • А. Тэд миний бодсон шиг тийм сонирхолтой, уриалагхан биш.
  • Б. Мэдээж тэдэнд дутагдал байдаг ч ерөнхийдөө тэднийг тэвчиж болно.
  • В. Гайхалтай хvмүүс!

8. Таны жин 4 – 5 кг-аар нэмэгдсэн бол…

  • А. Сандарна.
  • Б. Үvнд айгаад байх зvйл алга гэж бодно.
  • В. Тэр даруй хоолны дэглэм барьж биеийн тамираар идэвхтэй хичээллэнэ.

9. Сэтгэл санаагаар унасан vедээ:

  • А. Хувь заяагаа хараана.
  • Б. Оройноос өглөө дээр гэдгийг санана.
  • В. Хөгжиж зугаацахыг хичээнэ.

Үр дvн:

“А” хариултыг илүүтэй сонгосон бол:

Хувь заяа таныг азгvй нэгэн болгож гэж та vздэг ч заримдаа үүгээрээ бардамнадаг. Ингэх хэрэг байна уу? Олон нийтийн дунд хөгжилтэй өөдрөг хvмүүстэй цагийг өнгөрүүлэхийг хичээ.

“Б” гэсэн хариултыг илүүтэй сонгосон бол:

Аз ба азгvйдэл таны хувьд 50:50 гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. Дийлэнх хувийг өөрийнхөө тусын тулд байлгахыг хvсвэл учрах хvндрэлээс шантрахгvй байхыг хичээ.

“В” гэсэн хариултыг илүүтэй сонгосон бол:

Та эргэлзээ төрүүлэм аз жаргалтай амьдралтай, баяр баясгалантай хvн юм. Гэхдээ та болж байгаа бvхэнд хэтэрхий өнгөц хөнгөн хандаж байгаа юм биш биз? Өөрийгөө ухаалгаар дvгнэхэд илүүдэхгvй.

Эх сурвалж: mglnews.mn™

Ариун цэврийн өрөөнд утастайгаа удаан суух нь маш аюултай

Previous article

Та доорх 6 чанарыг өөртөө бүрэлдүүлвээс үргэлж ялагч байх болно

Next article

You may also like

1 Comment

  1. hariultuudiin gvitsd oruulace

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.