Зөвлөгөө

Тамхинаас гарах зургаан “З”-гийн зарчим

1

ЗАРЛАХ

Би тамхиа хаяхаар шийдсэн гэж өөртөө болон бусдадаа зарлан хэлээрэй.

ЗАЙЛСХИЙХ

Тамхитай холбоотой бүх зүйлсийг өөрөөсөө холдуулаарай. Тамхи татах хүсэл гурваас тавхан минут үргэлжилдэг болохоор энэ хугацааг л та анхаарлаа өөр зүйлд хандуулбал тамхи татах хүсэл тань үгүй болно.

ЗӨВ АМЬСГАЛАХ

Хамраараа гүн амьсгаа авч зугуухан гаргахдаа тоол, үүнийг хоёроос гурван удаа давтан хийгээрэй.

ЗӨВХӨН ШИНГЭН ЗҮЙЛ УУХ

Татмаар санагдсан үед нэгээс хоёр аяга усыг аажмаар шимж уугаарай.

ЗАВГҮЙ БАЙХ

Хэн нэгэнтэй ярих, тайвшрах, бохь зажлах, ааруул идэх гэх мэт өөр дуртай зүйлээ хийгээрэй.

ЗАЛБИРАХ, СҮСЭГЛЭХ

Дотоод сэтгэлээсээ тусламж гуйж, өөрөө өөртэйгөө ярих аргыг туршаад үзээрэй.

Эх сурвалж: erennews.mn

Жин хасахад туслах 4 орц

Previous article

Амны дотор яагаад юм гардаг вэ?

Next article

You may also like

1 Comment

  1. ene odoo zowlogoo ymu zgr tsainii tsagaara bodood heltsin bishv neg baagii haha

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.