ЗөвлөгөөХоолЭрүүл Мэнд

Бүсгүйчүүддээ: Оройн 6 цагаас хойш идэж болох 12 ХҮНС

4

Олон хүмүүс гоё сайхан бие галбиртай болж, турах нь хэцүү гэж боддог. Үнэндээ биед ашиг тустай болон амттай хүнсний тэнцвэрийг сайн хадгалж чадвал илүүдэл жингээ хасах нь тийм ч хэцүү биш юм. Мөн ихэнх нь хүн турах нэрийдлээр оройн зургаан цагаас хойш хоол идэлгүй, мацаг барих нь элбэг. Тэгвэл дэглэм барихад тань ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 18 цагаас хойш идэж болох 12 хүнсийг танилцуулж байна.

1. Эрдэнэ шиш

Хүний биед хэрэгтэйгээс гадна амттай бүтээгдэхүүн. Гэхдээ лаазалсан бус болгосон эрдэнэ шиш байх хэрэгтэй. Хүний биен дэх холестеролыг гадагшлуулдаг өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Гэхдээ эрдэнэ шишийг үдээс өмнө идэхийг зөвлөдөг ба хэрвээ та хүнд хоол идсэн бол орой нь эрдэнэшишээс өөр ногоо хэрэглэх нь зүйтэй.

2.Тоор

Эслэгээр баялаг энэ жимс нь бодисын солилцоог хурдасгадаг ба биед өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Дашрамд дурьдахад, эмч нар уг жимсийг өдрийн цагаар идэхийг зөвлөдөггүй аж.

3. Ногооны нухаш

Цаг оройтсон ч гэртээ ногооны нухаш хийж идэх нь ямар ч сөрөг нөлөөгүй, бас таргалуулахгүй. Өөрийн дуртай ногоогоо сонгоно. Мөөг, хаш, хулуу гурав байж болох юм. Амттайгаас гадна маш тэжээллэг хоол болно.

4.Цоохор майлз

Ямар ч илчлэг агуулдаггүй ногоо. Хоол шингээхэд онцгой үүрэгтэй энэ ногоо оройн хоолонд хамгийн шилдэг сонголт юм.

5.Манжин

Олон хүн манжингийн амтанд тийм ч дуртай байдаггүй бөгөөд тэр бүр ашиг тусыг нь мэддэггүй. Манжин нь биеийг маш сайн цэвэрлэхээс гадна дархлааны системийг дэмждэг, биеийг энергиэр цэнэглэгч ногоо юм. Хоолны дэглэмийн орцонд яах аргагүй байх ёстой ногоо.

6.Хулуу

Энэ улбар шар гоо үзэсгэлэн таны бие галбирыг яавч сүйтгэх ногоо биш. Харин ч маш олон төрлийн амттай хоол хийнгээ жингээ хасч болох юм. Шөл болон нухсан төмс, саладтай сайхан зохицно.

7.Байцаа

Бүх төрлийн байцаа хүний биед хамгийн чухал амин дэмүүд болох B-ийн төрлийн бүх витаминуудыг агуулдаг. Байцаа бол гэдэс цэвэрлэж, жин хасахад шалгарсан ногоо юм. Оройн хоолонд төгс нийцэх бүтээгдэхүүн. Хэдэн ч цагт та байцаа идсэнээр жин нэмэхгүйгээр барахгүй харин ч илүүдэл жингээ хасах болно.

8.Мөөг

Мөөг нь дангаараа тийм ч их илчлэг агуулдаггүй. Мөн тосонд шарж, хуурснаас буцалгасан нь илүү бага илчлэгтэй байх болно.

9.Хүрэн манжин

Хүрэн манжин нь хүний биед хэрэгтэй, чухал бүтээгдэхүүний нэгд ордог. Бодисын солилцоог түргэсгэж, илүүдэл жингээс салахад тань туслах шилдэг ногоо төдийгүй эрүүл мэндэд маш их ач тустай. Байнга хэрэглэснээр цусны даралт ихсэх өвчинг мартах болно. Шарж, жигнэж, буцалгаж, түүхийгээр нь ч идсэн болно.

10.Киви

Киви бол илүүдэл жингээсээ салахыг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй энгийн боловч маш ашиг тустай жимс юм. Их идсэний дараа гэдэс хүнд оргих, өөх шатаахад тустай ба биеийн ус-давсыг тэнцвэржүүлдэг.

Амны дотор яагаад юм гардаг вэ?

Previous article

Кофе уудаг эмэгтэйчүүд таргалалтад өртөх нь бага байдаг тухай судлаачид тогтоожээ

Next article

You may also like

4 Comments

  1. Like!! Thank you for publishing this awesome article.

  2. I am regular visitor, how are you everybody? This article posted at this web site is in fact pleasant.

  3. I used to be able to find good info from your blog posts.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.