ЗөвлөгөөХоолЭрүүл Мэнд

Цагаан гааны таван төрлийн бэлдмэл биеийн эрүүл мэндэд тустай

5

Чавгатай цагаан гаа

Чавга нь бүлээн чанартай болохоор ходоод дэлүүг сувилж, цус төлжүүлж, зүрхийг тайвшруулах үйлчилгээтэй. Түүхий цагаан гаа нь ходоод дэлүүг бүлээсгэж, бөөлжихийг зогсоох, хөлс гаргаж хүйтнийг хөөх үйлчилгээтэй байдаг. Энэ хоёрыг хамтад нь хэрэглэвэл гааны үйлчилгээг сайжруулж, цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан гаа нь биеийн дулааныг нэмэгдүүлж, чавга нь цусны эргэлтийг сайжруулдаг болохоор хүйтэн сэрүүнээс болсон ходоодны өвчнийг эмчлэхэд маш сайн юм.

Бурамтай цагаан гаа

Бурам нь цус төлжүүлэх, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй болохоор цагаан гаатай шүүс хийж уухад сайн байдаг.

Ногоон цай, цагаан гаа

Шинээр шахсан цагаан гааны шүүс нь наршихаас сэргийлэх боломжтой байдаг. Ялангуяа халууныг хөөж, хор тайлах, хүч тамир нэмэх үйлчилгээтэй. Ногоон цайтай хольж уувал үр дүн нь илүү сайн. Бэлтгэхэд маш амархан. Ногоон цай болон гаа тус тус 5 грамм авч, буцалсан усанд 10 минут орчим хандлахад болно. Зуны халуун, намрын халууны завсар уувал илүү тохиромжтой бөгөөд халууныг хөөнө.

Давс цуутай цагаан гаа

Зуны халуунд хүмүүс “агааржуулагч”-ийн өвчин амархан тусаж, мөр дал, нуруу нь салхи, хүйтэн, нойтонд гэмтдэг. Ялангуяа ахмад настай хүмүүс илүү амархан мөр далны үрэвсэлтэй болдог.

Энэ тохиолдолд гаа буцалган ууж болно. Буцалгахдаа бага зэрэг давс болон цуу хийнэ. Үүнээс гадна буцалсан хандандаа алчуур норгон өвдөж байгаа хэсэгтээ жин тавьж болно.

Сүүлчийн зөгий үхэхэд дэлхий сөнөнө

Previous article

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!

Next article

You may also like

5 Comments

  1. Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.

  2. I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

  3. These are actually great ideas in concerning blogging.

  4. Hi there, after reading this amazing paragraph i am as well delighted to share my knowledge here with friends.

  5. Very good article! We are linking to this particularly great content on our site. Keep up the great writing.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.