Дэлхий

Хорвоод мэндлэх эрхийг сая сая хүүхдэд олгосон зураг

5

Дэлхийг өөрчилсөн гэрэл зургууд энэ удаа Шведийн нэрт гэрэл зурагчин Леннарт Нильсений “Амьдрал хэрхэн үүссэн бэ” хэмээх бүтээлийг танилцуулж байна.

Леннарт Нильсен бүтээлч, шинийг эрэлхийлсэн байдлаараа гэрэл зурагчдаас эрс ялгардаг. Тэрбээр эмэгтэй хүний биеийн дотор болж буй үйл явцыг гэрэл зурагт буулгах оролдлогыг 1957 оноос хийж эхэлжээ.

Зорилгоо биелүүлэхийн тулд тэрбээр Стокгольмын төрөх эмнэлгийн байнгын зочин болж, маш жижиг эндоскоп ашиглан туршилтуудаа явуулдаг байжээ. Түүний нөр их хөдөлмөр 10 жилийн дараа үр ашгаа өгч, 1965 онд “Амьдрал хэрхэн үүссэн бэ” хэмээх алдарт зургаа авч чаджээ. Зураг Life сэтгүүлийн 1965 оны дөрөвдүгээр сарын 30-ны дугаарт хэвлэгдэж, найман сая хувиар борлогдсон гэдэг.

Б.Нильсений нэр ч энэ үеэс дэлхий даяар алдаршжээ. Үүний дараа тэрбээр ажлаа цаашид улам шамдангуй хийсээр эр б.элгийн эс өндгөн эстэй нийлэхээс эхлээд төрөх хүртэлх процессыг гэрэл зурагт буулгаж чадсан юм. Түүний зургууд мөн үр хөндөлтийг эсэргүүцдэг байгууллагуудын үйл хэрэгт маш чухал тус болсон бөгөөд олон оронд үр хөндөлтийг хориглох хууль гаргахад нөлөөлжээ.

Эх сурвалж: Ikon.mn

Жастин Бибер шиг болохын тулд гоо сайхны хагалгаанд 100 мянган ам.доллар зарцуулжээ

Previous article

Хүний биеийн талаар 5 сонирхолтой баримт

Next article

You may also like

More in Дэлхий

5 Comments

  1. Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.

  2. I like the valuable information you provide in your articles.

  3. I like this website very much, Its a very nice office to read and incur information.

  4. I love looking through a post that can make people think. Also, many thanks for permitting me to comment!

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.